3х3 баг ДАШТ-нээс эхний хожлоо авлаа

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ эхний тоглолтоо Унгарын эсрэг хийлээ.
Унгар энэ тэмцээнд чансааны 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд өмнө нь 2016 оны ДАШТ-д оролцож байсан туршлагатай баг. Тэрхүү тэмцээнд Филиппин, Румын, Польшийг хожин шөвгийн наймд шалгарч байв
Харин манай эрэгтэй шигшээгийн хувьд сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан оролцож буй, 2018 онд хэсгээсээ гарч, шөвгийн наймд өрсөлдсөн намтартай.
Энэ удаагийн тоглолтод Монголын баг ширүүн өрсөлдөөний эцэст 21:19-өөр ялалт байгуулж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа.
Залуус эхнээсээ оноогоор хоцорч, тав хүртэл оноогоор хожигдож байсан ч төгсгөлөө сайн хийж чадав.
А.Ананд багийнхаа нийт онооны талаас илүүг (12) авсан бол Д.Дэлгэрням 4, Ц.Отгонжаргал 3, О.Энхбаатар 2 оноо авсан юм.
Одоо Монголын шигшээ 20 цагаас Нидерландын эсрэг тоглох болно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээ бна. Монгол ялна
Баяр хүргэж,амжилт хүсье
mongold bagiin sport hezee ch hugjihgui !!! gudamjnii sags bol sagsan bumbug bish shuu ! shal uur uhagdahuun
Амжилт