Top StoriesСурвалжилга

7 хүүхэдтэй хос: Хариуцлага, халамж анхаарлаар дутаадаггүй болохоор олон хүүхэдтэй гэх үгэнд эмзэглэдэггүй

Эх үрсийн баярын өдрийг угтаж энэ жил 10 мянга гаруй ээж алдарт эхийн I, II одонгоо зүүлээ. Бид энэ үеэр Б.Өсөхбаяр, Л.Энх-Амгалангийн гэр бүлтэй танилцсан юм.

Эднийх долоон хүүхэдтэй. 13 настай Ө.Сувд-Эрдэнэ, 9 настай Ө.Ариун-Эрдэнэ, 7 настай ихэр Ө.Баярбат, Ө.Баянбат, 3 настай Ө.Бат-Оргил, ой 10 сартай ихэр Ө.Оюу-Эрдэнэ Ө.Отгон-Эрдэнэ.

Б.Өсөхбаярынх Увс аймгаас шилжин ирж, их хотод суурьшаад гурван жил болжээ. "2020 оны аравдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотод нүүж ирсэн. Гэрээ барьж төвхнөөд, хүүхдүүдийнхээ сургуулийг хөөцөлдөөд өглөө нь явуулах гэтэл коронагийн карантинд орчихсон. Юу хийчив дээ гээд шоконд орсон хоёулаа. Тэгээд хөл хорионы жилд хоёр ихэр охинтой болчихсон" гэж хэлээд гэрийн эзэгтэй Л.Энх-Амгалан цангинатал инээв. Мөн танай сайтыг бидний тухай нийтэлье гэхэд нөхөртэйгээ ярилцаад зөвшөөрсөн. Учир нь хүүхдүүддээ сайхан дурсамж болж үлдээсэй гэж ирлээ гэв.

Гэрийн эзэн Б.Өсөхбаяр "Бид хоёр талаасаа ихрийн удамтай. Өөрсдөө ч олуулаа өссөн болохоор олон хүүхэдтэй байх сайхан. Одоо бид нар машиндаа багтахаа байсан. Олон хүний суудалтай машин авна. Ажил элбэгтэй юм, амьдралаа дээшлүүлье гээд хот бараадсан. Хүүхдийн мөнгөөрөө хэсэг амьдарсан. Дараа нь хоёулаа ээлжилж ажилд ороод амьдрал дээрдсэн. Хоёулаа яах гэж хотод ирэв, энэ байдлаар үргэлжилбэл яах юмбол гээд хэцүү үе бид хоёрт байсан ч даваад гарсан. Одоо би хүүхдүүдээ хараад эхнэр маань ажлаа хийдэг. Эхнэрээ орой ажлаасаа ирэхээр би зөрж гараад таксинд явдаг" гэж ярилаа.

Б.Өсөхбаяр үг дуу, цөөтэй, даруухан залуу. Эхнэр нь найрч байхдаа үг яриа ихтэй л байсан даа гэж цаашлуулна. Бас манай хүн надаас илүү сайн "ээж" гэж нөхрөө тодорхойлов. Л.Энх-Амгалан барилгын засалчин мэргэжлийг ээжээсээ өвлөж сурсан. Төрөөд сар гаруй болоод л ажилдаа орж, нөхөр нь хүүхдээ хардаг гэв. Энэ олон хүүхдийг хараад өгөх хүн олдохгүй, том охины минь ачаалал хэтэрчих гээд нэг нь заавал ажилгүй байх шаардлагатай. Тэгээд машин тэргээ бариад хүүхдээ зөөчихнө, асаргаа, арчилгаагаа сайн хийдэг учраас нөхөр хүүхдүүдээ харсан нь дээр байдаг гэж алдарт ээж маань хэллээ. Энэ айлын эхний зорилго нь машинаа томруулах, бас олон өрөөтэй том байшин хашаандаа барих. Мэдээж хэрэг, дэрсхэн өсөж буй долоон хүүхдээ эрүүл саруул, сайн хүн болгож өсгөж өндийлгөх нь тэдний бүр туйлын зорилго нь.

Том охин Ө.Сувд-Эрдэнэ аав, ээжийнхээ хамгийн сайн туслагч бол Ө.Ариун-Эрдэнэ эгчийнхээ хамгийн шилдэг туслагч нь. Ихэр хөвүүн Ө.Баярбат, Ө.Баянбат хоёр хоёр эгчдээ бас дүү нараа харж өгч тусална. Харин 3 настай Ө.Бат-Оргил аавынхаа амин хүүхэд гэв. Хоёр ах, хоёр дүү нь ихэр, хоёр эгч нь амь нэгтэй. Тэр ч утгаараа эднийхэн Ө.Бат-Оргилоо ихээхэн анхаарна. Ихэр нь ах нь байнга л очиж аргадаж, тоглож, эвийг нь олж байв.


"Хүмүүс ямар олон хүүхэдтэй юм бэ л гэдэг. Бид хоёр хүүхдүүдээ хоолтой, хувцастай, хайр халамж, анхаарлаар дутаахгүй өсгөж, хүүхдийнхээ төлөө амьдарч яваа болохоор энэ үг нэг их муухай санагддаггүй" гэж бүсгүй хэлэв. Харин аав нь "Хүүхэд өсгөх хариуцлагатай ажил. Бүдрээд унасан ч юун дээр уначих бол гэж санаа зовдог. Би хүүхдүүдээ хотын хөл хөдөлгөөн дунд өөрсдийгөө аваар ослоос сэргийлж, болгоомжтой явахыг сургадаг" гэв.

- Л.Энх-Амгалан: Сайн ханьтай байхад хүүхэд төрүүлэх асуудал биш-

-Хотыг хэрхэн төсөөлж ирсэн бэ. Төсөөллөөс хэр өөр байсан бэ?
-Хүүхдүүдээ соёлтой, хөгжилтэй газар өсгөчихье, ажлын байр амьдралаа өөрчилж үзье гээд ирсэн. Төсөөлснөөс түгжрэл нь хэцүү юм. Бусдаар бол яахав ээ. Ойрын хэдэн ах дүүстээ ойртоод, хөл хөдөлгөөнд дасаад болж л байна. Яг хөл хорионы үеэр ирээд, яах гэж ирэв гээд хэцүү үе байсан. Бат-Оргилыгоо 5 сартай байхад шилжиж ирсэн. Тэгээд хоёр охиноо төрүүлчхээд, өөрөө ажилд ороод амьдрал жигдрээд л явчихсан даа. Нөхөр маань таксинд явна. Хүүхдүүддээ харна, надаас илүү "ээж" шүү дээ.
-Ахуй байдлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Бид хоёр чинь нойр, хоолгүй зүтгээд зохицуулна шүү дээ. Би барилгын засал хийдэг, хоёр сая гаруй төгрөгийн цалинтай. Хүүхдийн мөнгө авна. Нөхөр маань ойр зуурын хэрэглээ, хүүхдүүдийнхээ өдөр тутмын зардлыг олдог. Одоо бүсээ чангалж байгаад байшин барьж авна. Ээжээ гоё том байр барьж авья гээд байгаа, хүүхдүүд минь.
-Хүүхдүүдээ хөгжүүлэхэд, эрүүл мэнд, боловсролд нь цаг гаргаж чадаж байна уу?
-Эрүүл, сайн хүн болгоё л гэж зорьж байна. Өвчингүй бол жаргал гэдэг шүү дээ. Сургуулийг нь завсардуулчихгүй, хоцроочихгүй бол болчихно доо гэж боддог. Бага гурвыгаа аав нь харна. Нөгөө дөрвийгөө сургуульд нь хүргээд авна. Намайг ирэхээр манай хүн зөрөөд таксинд гарна. Одоо хүүхдүүд маань балчир байгаа учраас бид хоёр эрүүл мэнд, хооллолт, аюулгүй байдалд нь илүү анхаарч байна. Жаахан том болоод ирэхээр нь мэдээж хүссэн сонирхсон зүйлсээр нь хичээллүүлж, хөгжүүлэлгүй яахав. Ийм сайхан ээж, ааваа гээд зориод ирсэн хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж, аз жаргалтай амьдруулах нь бидний үүрэг шүү дээ.
-Хотод дасахгүй зүйл ер нь байна уу?
-Түгжрэл, утаа хоёр нь л хэцүү юм. Бусдаар бол адилхан л монгол нутаг ялгаа юу байхав. Бид хоёр хүнд тусалж чаддаггүй юмаа гэхэд дараа болчихгүй юмсан гэж боддог. Тэр ч утгаараа ийм, тийм юм болохгүй байна гэж ам хэлнээсээ унагах дургүй. Барилгын ажил хүнд, ядраад ороод ирэхэд нөхөр маань сайхан хоол цайгаа хийчихсэн, хүүхдүүд минь инээгээд шуугилдаад угтахад сайхан байдаг. Ээжээс нь илүү хүүхдүүддээ өсгөж, халамжилж яваа ханиараа их бахархдаг. Сайн ханьтай байхад хэдэн ч хүүхэд төрүүлсэн тэр асуудал биш дээ.


Л.Энх-Амгалан ингэж хэлээд бас л инээв. Тэр үргэлж инээд алдаж, үе үе цангинатал инээх жаргалтай гэргий, хариуцлагатай ээж. Нямбай, ажилсаг, сайн аав, ээжийнхээ хайранд өсөж яваа долоон хөөрхөн хүүхдийн нүд нь гялалзаж, царай нь гэрэлтээд сэргэлэн, ухаалаг, авхаалжтай гэдэг нь жигтэйхэн. Аз жаргалтай амьдралыг сэтгэл зүрхээрээ, хөдөлмөр зүтгэлээрээ бүтээж яваа ийм нэгэн өнөр бүлийг "Эгүүр" сайт эх үрсийн баяраар онцоллоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-01 10:34

Сайхан гэр бүлд аз жарг�##�ын дээдийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2023-06-01 12:34

Монголын төр хууль сахиулагч нар 7 хүүхэдтэй ээжид 1-р зэргийн одонг 3 өрөө байраар нэг удаа л шагнах ёстой. Хавтгайрсан х�##�амжаа зогсоож 3 ээс дээш хүүхэд бүрт сар бүр 300 мянган төгрөг 7 хүүхэдтэй бол нэмэгдүүлэх хэрэгтэй.5хүүхэдтэй ээжид 1 өрөө 6 хүүхэдтэй ээжид 2 өрөө харин 8 хүүхэдтэй 4 өрөө байр гэх мэт. Хэт өндөр орлоготой гэр бүл болон 2 хүүхдээс доош бол х�##�амж хязгарлах

Зочин
Зочин
2023-06-02 03:57
Reply to  Зочин

Битгий давар оркууд

Зочин
Зочин
2023-06-01 14:51

Dvvgiinhee ger bvld az jargal eruul enhiig husie eh vrsiin bayriin mend hvrgie

Зочин
Зочин
2023-06-01 14:52

Аз жарг�##� бялхсан сайхан гэр бүлд эх үрсийн баярын мэнд хүргэе.

Зочин
Зочин
2023-06-01 19:01

Олуулаа байх сайхан шүү. Өнөр гэр бүлд эрүүл энх аз жарг�##� хүсье

ажилтан
ажилтан
2023-06-01 21:43

Сайхан гэр бүлд аз жарг�##� ерөөе. Удахгүй том байшин том машинтай болноо Амжилт

Odontsetseg
Odontsetseg
2023-06-03 03:41

Өнөр бүлдээ аз жарг�##� хүсье

Холбоотой мэдээ

Back to top button