Нийгмийн

Шинэ Зеландын агаарын тээврийн компани нислэгийн өмнө зорчигчдын жинг үзэж эхэлжээ

Шинэ Зеландын агаарын тээврийн компани нислэгийн өмнө зорчигчдын жинг үзэж эхэлсэн байна. Үйлчлүүлэгчдийн жинг компанийн ажилчид эсвэл бусад зорчигчид мэдэх боломжгүй бөгөөд тусгай мэдээллийн санд хадгалах юм. Тус компани зорчигч нарын дундаж жинг мэдэж, ирээдүйд нислэгт ашигладаг түлшээ зөв тохируулах зорилготой энэхүү хэмжилтийг хийх болсон байна.

Өмнө нь Шинэ Зеландын агаарын тээврийн компани 2021 онд дотоодын нисгэгчдээ жинлэж үзсэн. Харин одоо цар тахал дуусаж олон улсын нислэг үйлдэж эхэлсэн тул “Олон улсын нислэгийн зорчигчдыг жинлэх цаг болсон” гэж тус компани мэдэгджээ. Цар тахлаас өмнө Шинэ Зеландын нислэгийн компани жилд 17 сая гаруй хүнд үйлчилж, долоо хоногт 3400 нислэг үйлддэг байсан юм. 

Тус компанийн төлөөлөгч Аластэр Жеймс “Жин дээр зогсох нь хэцүү санагдаж магадгүй гэдгийг бид ойлгож байгаа. Үйлчлүүлэгчиддээ жинг нь бусад хүмүүст харуулах ямар нэгэн дэлгэц байхгүй гэдгийг хэлмээр байна. Та жин дээр зогсосноор нислэгийг илүү аюулгүй мөн өртөг багатай болгоход тусална” гэж хэлжээ. Шинэ Зеландын нисэхийн компани өнгөрсөн даваа гаргаас эхлэн (2023.05.29) долдугаар сарын 2-ны өдөр хүртэл Окленд хотноо байрладаг нисэх буудалдаа зорчигчдыг жинлэнэ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button