83 настай Аль Пачино үрийн зулай үнэрлэнэ

Алдарт жүжигчин Аль Пачино 83 настайдаа үрийн зулай үнэрлэх болсон гэдгийг түүний төлөөлөгч мэдэгджээ. Түүний найз охин болох 29 настай Нур Альфаллах найман сартай жирэмсэн байгаа аж. АНУ-ын хэвлэлүүд мэдээлснээр тэд коронавирусийн цар тахлын үеэс хойш хосын харилцаатай болжээ.
Альфаллах Кувейт улсад чинээлэг гэр бүлд төрж, багаасаа Лос Анжелес хотын баячуудын хороолол гэгддэг Беверли Хилсст өсжээ. Тэрээр “UCLA”-ийн Кино урлаг, телевикийн их сургуулийг төгссөн байна. Альфаллах өмнө нь “Rolling Stones” хамтлагийн Майк Жаггер болон жүжигчин Клинт Ийствуд нартай хосын харилцаа үүсгэж байсан юм.
Загалмайлсан эцгийн алдарт жүжигчин тэрээр гурван хүүхдийн эцэг юм. Пачино кино урлагийн салбарт тавь гаруй жил ажиллахдаа “The Irishman”, “Scarface”, “Scent of a Woman” гэх мэт алдартай кинонуудад дүр бүтээсэн туршлагатай.
Түүний найз охин Альфаллах нь мөн адил кино урлагийн салбарт ажилладаг бөгөөд “Billy Night”, “Little Death”, “Brosa Nostra” кинонуудын продюсероор ажиллаж байсан юм. Пачинотой Загалмайлсан эцэг кинонд хамт тоглосон алдарт Роберт Де Ниро саяхан шинэ хүүхдээ өлгийдөн авсан гэдгээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий сонин сайхан мэдээ дэдхийг дэлдийлгэх юмда
Bolj bna shdee manai ohiduud bas uvuu nart iim bolomj olgoh l heregtei.
Бузар!!!
iluu olniig orulaarai sonirholtoi yum baina