“Бүтээгч Хан-Уулзууд-2023” нээлттэй өдөрлөг болно
Эко дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын санаачлагаар зургаадугаар сарын 04-ний ням гарагт төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө-Steppe arena”-д байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн зорилго дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлах дүүргийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжин төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлэх юм.
“Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөгөөр зохион байгуулах үйл ажиллагааны талаар “Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг”, “Степпэ арена” төв, “IC park” болон бусад хамтран оролцогч байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өгч, иргэдийг тус өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриаллаа.
Өдөрлөгөөр:
- Ажил идэвхтэй хайгчдад иргэдэд зориулж нээлттэй ажлын байр,
- Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа,
- Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ
- Урлагийн тоглолт
- Төрийн нэг цонхны үйлчилгээ,
- Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээ зэрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан үзэсгэлэн худалдаа гарган, төрийн 50 гаруй байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх юм.
төр, хувийн хэвшлийн хамтарсан "бүтээгч хан-уулчууд-2023" нээлттэй өдөрлөгт иргэн урьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.