Дараах 19 тамирчин дэлхийн чансааны эхний хорьд бичигдэж эхлэв

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох 2023 оны гурав дахь цуврал тэмцээн өнгөрөгч долоо хоногт Кыргызстаны Бишкек хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай чөлөөт бөхийнхөн хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.
Тэгвэл тус тэмцээний дараа дэлхийн чансаа шинэчлэгдэв. Тодруулбал, эрэгтэй бөхчүүдээс Бишкект 65 кг-д түрүүлсэн ОУХМ Төмөр-Очирын Тулга гурван байр урагшилж жиндээ долоодугаар байрт эрэмбэлэгдсэн бол эмэгтэй бөхчүүдээс 62 кг-д үзүүрлэсэн МУГЖ Пүрэвдоржийн Орхон хамгийн том үсрэлтийг хийж 28-аас 19 дүгээр байр руу дэвшив.
Энэ жилийн “Ranking Series”-ийн хамгийн сүүлийн цуврал тэмцээнд долоодугаар сарын 13-16-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Бишкекийн тэмцээний дараа дэлхийн чансаанд Монголын бөхчүүд эхний 20 байрт хэн хэн бичигдэж байгааг хүргэе.
Эрэгтэйчүүдээс
- 57 кг: З.Занабазар 4-р байр (5) - 38800 оноо
- 61 кг: Н.Наранхүү 4-р байр (5) - 37400 оноо
- 65 кг: Т.Тулга 7-р байр (10) - 37000 оноо
- 74 кг: О.Сүлдхүү 5-р байр (6) - 35500 оноо
- 79 кг: А.Дөлгөөн 15-р байр (15) - 15500 оноо
- 92 кг: Г.Ганхуяг 5-р байр (6) - 33600 оноо
- 125 кг: М.Лхагвагэрэл 3-р байр (2) - 52800 оноо
Эмэгтэйчүүдээс
- 50 кг: Д.Отгонжаргал 2-р байр (2) - 45200 оноо
- 53 кг: Б.Хулан 3-р байр (3) - 56520 оноо
- Б.Болортуяа 8-р байр (13) - 26100 оноо
- 55 кг: Г.Отгонжаргал - 19-р байр (17) - 8200 оноо
- Ч.Отгонтуяа - 20-р байр (18) - 8000 оноо
- 57 кг: Э.Даваачимэг 9-р байр (9) - 25000 оноо
- 59 кг: Б.Эрдэнэсувд 8-р байр (7) - 23000 оноо
- 62 кг: П.Орхон 19-р байр (28) - 14400 оноо
- 65 кг: Ө.Пүрэвсүрэн 11-р байр (11) - 12300 оноо
- 68 кг: Э.Дэлгэрмаа 10-р байр (14) - 28400 оноо
- 72 кг: Э.Даваанасан 9-р байр (9) - 20000 оноо
- 76 кг: Г.Ариунжаргал 19-р байр (19) - 13000 оноо /Хаалтад өмнөх чансааг бичив/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.