Өсвөрийн жүдочид олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны 85 насны ойд зориулан түүний нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн цомын олон улсын тэмцээн зургадугаар сарын 4-5-ны хооронд Санкт-Петербург хотод болж өндөрлөлөө.
Уламжлал болгон 11 дэх удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнд манай улсаас “Magic Team” клубийн дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн удирдлага дор таван тамирчин оролцлоо. Тодруулбал, 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын 66 кг-ын жинд Баяржавхлангийн Тэмүүлэн мөнгө, -73 кг-д Батсайханы Батсүрэн хүрэл медаль хүртэв.
Санкт Петербургийн "Юбилейный" ордонд болсон тэмцээнд ОХУ, Серб, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Грек, Гүрж, Босни Герцеговин, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг нийт 14 орон, ОХУ-ын 63 муж бүсийн 717 тамирчин 14-15, 16-18 гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн байна.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.