Нийгмийн

Багш нарын цалингаас ойн хандив, бусад суутгал авахыг хориглолоо

2022-2023 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-аас аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны Газар, нийслэлийн Боловсролын Газрын дарга нарт тодорхой чиглэл хүргүүлсэн байна.

Үүгээр аливаа арга хэмжээг зохион байгуулахад боловсролын байгууллагын багш, ажилтны цалингаас хандив бүрдүүлэх нэрийдлээр цалин суутгах, тоглолтын тасалбарыг тулган борлуулах гэх мэт хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгджээ.

зураг

Мөн хандив, тусламж нь сайн дурын үндсэн дээр, аливаа хэлбэрээр албадах, тэгшитгэн хураахаас ангид явагддаг тул багш, ажилтны цалингаас хууль бусаар суутгал хийхгүй байх, ойн хандив цуглуулах ажлыг сургалтын байгууллагаас нэгдсэн зохион байгуулалтаар хангахгүй байх, хууль тогтоомж зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авч, хийсэн ажлын тайланг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор БЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлэхийг даалгажээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button