УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Өнөөдрийн /2023.06.09/ Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулахад 64.3 хувийн саналаар дэмжив.

Ингээд 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд хүргүүллээ. Хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: Гадаад дотоод эдийн засгийн тааламжтай нөхцөл байдал бий болсон. Эхний таван сарын байдлаар инфляц 11.3 хувьтай гарсан. 1.3 хувиар өссөний дийлэнхийг махны үнийн өсөлт эзэлж байна. Махны үнэ килограмм тутам нь хонины мах 16.800 төгрөг, үхрийн мах 22,200 төгрөгт хүрсэн байна. Тиймээс Засгийн газраас үнийн өсөлтийг зохицуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 286.1 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ хэмжээгээр буураад гурван тэрбум ам.доллароос доош орчихсон байсан валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч ашигтай гарсан байна.

Зэсийн үнэ 8928 ам.доллар, алтны үнэ 1917 ам.доллар болж 2023 оны төсөвт төсөөлснөөс өндөр гүйцэтгэлтэй явж байгаа. Гэхдээ түүхий эдийн үнэ буурах төлөвтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button