Эмэгтэйчүүдийн квотоос ухрагч МАН-ын ах нар

Эмэгтэйчүүдийн квотоор МАН-ынхан сайхан шоудацгааж байна. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд 30 хувь байхаар заасан жендерйн квотыг 40 хувьд хүргэж нэмэгдүүлэх санал өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хурлаар унасан. Дараа нь УИХ-аар чуулганы хуралдаанаар оруулж, анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн.
Энэ үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд чухам хөөрч уянгалаад, Ж.Сүхбаатар сайд эмэгтэйчүүдийн баатар мэт л шидэгдээд байв.
Тэгвэл өнөөдөр /2023.06.12/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн олонхийн саналаар квотын 40 хувийг дэмжихгүй, 30 хувь байх саналыг дэмжиж шийдвэрлэснээ мэдэгдэв. МАН-ын ах нар бүлгийн хурлаараа 40 тоог бут цохиж, унагаажээ. МАН-ын ах нар эмэгтэйчүүдийн квотоос ухарчихлаа.
Харин УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгээс эхлээд эмэгтэй гишүүд бүлгээс гаргасан шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа аж.
126 гишүүнд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэвэл нэг намаас 38 эмэгтэй, 40 хувь гэвэл 50 эмэгтэй нэр дэвших эрхтэй болно.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлсэнчлэн “Тойрог, жагсаалт хоёр гэдгээ анхаарах ёстой. Тойрогт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэж үзвэл болж байна. Гэтэл нийт нэр дэвшигчдийн 30 хувь гэвэл хангалтгүй. 40 хувь гэдэг бол чанар талаасаа 30 хувьтай дүйнэ” гэж тайлбарласан билээ.
Нөгөө талаар эмэгтэйчүүдийн квотыг нэмчихвэл МАН-д биш юмаа гэхэд АН-д ядаж нэр дэвших боловсон хүчин байгаа юу гэдэг асуудлыг хөндөж буй. Өнөөдөр нээрээ л, "Би эмэгтэй" гэх үзлээр түрэхээс илүү манлайлал үзүүлэх нь чухал хэмжүүр болчихсон. Одоогийн парламентын эмэгтэй гишүүд наанадаж намын удирдлагаасаа айсан, ажил хэрэгч биш, "юм" уншдаггүй. Цаанадаж, хүүхэд эмэгтэйчүүдийн сэтгэл эмзэглүүлсэн өчнөөн асуудал дуугарч байсангүй.
Сонгуулийн хуулиа батлатал энэ мэт шүүмжлэлт өнцгүүд, маргаан мэтгэлцээн тасралтгүй хөврөх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн дэмжлэг байхгүй боловоо
Хүнээ зөв сонгохгүй бол Оюунчимэг, Жарг�##�маа, Анужин, Булгантуяа, Мөнхцэцэг, Сарангэрэл мэтийн хувилбарууд ороод ирэх вий. Юу ч хийхгүй, эрчүүдийг хатгаж татаасаар дээшээ доошоо гарч заваарна шүү.
Эмэгтэйчүүд нэг их шаардлагүй.оюунлаг МУ ынхаа төлөө явах 7 эм байхад болно.эмс ихэдвэл төр самуурмой гэдгийг санах.зүгээр хэлээгүй үг байх шүү.