Танд хэрэгтэй

ЭЕШ-ын зөвлөмж: Цагаасаа хоцорвол шалгалтад оруулахгүй

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.06.15/ эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

НЗДТГ-аас элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан элсэгчид шалгалтын хуудсаа үзүүлж нийтийн тээврээр үнэгүй зорчих, шалгалтын байрны орчим өрнөж буй барилгын ажил, дуу чимээтэй бүхий бүтээн байгуулалтын ажлуудыг тодорхой цагуудад зогсоох зэрэг арга хэмжээ авч ажиллана.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button