Playtime Festival 2023 Pre-event #3 болно

Жил ирэх бүр олон улсын хэмжээнд төлөвшиж, энэ удаа алдарт “Cigarettes After Sex” хамтлагийг уриад буй Playtime Festival 2023 оны долоодугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Тэгвэл наадмыг урьтаж хамгийн сүүлийн Pre-event-ийг Shangri-La Centre-тэй хамтран “Enjoy Summer” нэртэйгээр зохион байгуулж байна.
Pre-Event нь наадмын уур амьсгал, бодит мэдрэмжийг хотын төвдөө урьдчилан мэдрэх боломжийг олгодог бөгөөд хөгжимд дуртай хэн бүхэнд ямар ч үнэ төлбөр, тасалбаргүйгээр нээлттэй байдгаараа онцлог юм. 3 өдрийн турш үргэлжлэх уг эвентийн үеэр энэ жилийн наадамд оролцох залуу артистууд уран бүтээлээ толилуулах аж.
Хөтөлбөрт:



Мөн Playtime Festival 2023-д зориулж Podolk брэндтэй хамтран гаргасан мерчүүд танилцуулагдаж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Enjoy Summer x Playtime Pre-event-с аваарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.