Өөрт байгаагаасаа илүүчлэх "Өгөөмөр өдөр"-ийг зохион байгуулж байна

Хог хаягдлын тухай хууль, журмыг хэрэгжүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж бууруулах, дахин ашиглах иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, хог хаягдлын үүсэлтийн хэмжээг бууруулах, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор өөрт байгаа бүхнээсээ илүүчлэн бусадтай хуваалцах "Өгөөмөр өдөр" арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн байрны гадна талбайд болж байна.
Өөрт байгаа бүхнээсээ бусадтай хуваалцах өгөөмөр халуун сэтгэлийн илэрхийлэл болсон уг арга хэмжээнд тус дүүргийн хороо болгоноос иргэд, ААН байгаа бүүхнээсээ бусадтай хуваалцахаар иржээ.

Өнөөдөр /2023.06.17/ 16:00 цаг хүртэл үргэлжлэх "Өгөөмөр өдөр"-т гутал хувцас, электрон бараа, ном сэтгүүл, гоёл чимэглэл, гэр ахуйн бараа гээд хүнд хэрэгцээтэй бүхий л эд зүйлсийг тэд авч иржээ.
Иргэд та бүхэн хэрэглэхгүй зүйлээ хог дээр хаяж байгальд сөрөг нөлөөлөл бий болгохоос сэргийлэн доорх байршлуудад угааж, цэвэрлэсэн зүйлсээ хүлээлгэн өгнө үү.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.