СПОРТ
Чөлөөт бөх: Т.Энхжин дөрөв дараалан ялж “U23” насны Азийн аварга боллоо

“Бишкек-2023” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Т.Энхжин дөрөв ялж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр финалд Энэтхэгийн Батериг 3:2-оор ялснаар ийнхүү төрийн дууллаа эгшиглүүлэв. Т.Энхжингийн энэхүү амжилт түүнийг энэ насны ангилалд Азийн аварга болсон долоо дахь монгол эмэгтэй тамирчин болгов.
Түүнээс өмнө 2019 онд нутгийнхаа дэвжээнд Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, өнгөрсөн жил М.Мөнхгэрэл, Б.Отгонтуяа нар Бишкекийн Азийн аваргад түрүүлж байсан юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.