СПОРТ
"U23": 19 настай Н.Батбилгүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ

"U23" насны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Бишкект болж өндөрлөлөө. Тус тэмцээнд өнгөрсөн жилийн залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт, Төв-Арж, "Монгол" группийн бөх Наадамбатын Батбилгүүн эх орноо төлөөлөн оролцож алтан медаль хүртлээ.
Түүний хувьд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд дөрөв ялж, ийнхүү төрийн дууллаа эгшиглүүлэв.
19 настай Н.Батбилгүүн шигшээ барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол бөх Сийлэнхүүг 7:1-ээр илүүрхснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс "U23" насны ангилалд Азийн аваргад түрүүлсэн дөрөв дэх эрэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө ОУХМ Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр нар Улаанбаатарын дэвжээнд аваргалж байв.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.