УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ерөнхий сайд "Зуны Давос" чуулганаас БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөрш рүү айлчлалаар мордох гэж байгаа билээ.
Энэ талаар өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тохирсон. Айлчлал хийх өдөр нууцлалын зэрэгтэй" хэмээсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 27-нд эх орноосоо хүлгийн жолоо залж, хөдлөх төлөвтэй байна.
Тодруулбал, дэлхийн эдийн засгийн форумын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулган энэ сарын 27-нд БНХАУ-ын Тяньжин хотод болох юм. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцож, дараа нь айлчлалаа эхлүүлэх бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.