Зургаан жил нэг ч ялагдаагүй 19 настай Акари Азийн аваргад түрүүллээ

Чөлөөт бөхийн тамирчин 19 настай япон охин Акари Фүжинами бүх Японы аварга шалгаруулах тэмцээн буюу "Мейжигийн цом"-д аваргалснаар 33 дахь /дотоодын 22, гадаадын 11/ тэмцээндээ дараалан түрүүлээд байв. Ингэснээр түүний хувьд есдүгээр сард Белградын ДАШТ-д зодоглох эрхээ авсан юм.
Тэрбээр 2017 оны есдүгээр сард дунд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд финалд ялагдснаас хойш өдийг хүртэл нэг ч удаа ялагдал хүлээгээгүй хэвээр байна. Тодруулбал, Акари охин 119 дараалан ялж домогт Саори Ёшидатай зэрэгцээд байв. Тэгвэл "Мейжигийн цом"-д гурван даваа авснаар ялагдаагүй цувралын тоогоо 122-д хүргэж амжилтаа мөн л ахиулсан.
Ингээд зогсохгүй энэ жилийн 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд ч түрүүлэв. Акари шөвгийн наймд "Токио-2020" олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Майю Шидочиг цаг дуусахаас ердөө 23 секундын өмнө цэвэр дарж аваргалсан юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.