Нийгмийн

Үйл явдал: Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ

Зургаадугаар сарын 22-ны өдөр зарим үйл явдлын тойм

09.00 цагт: МУИС-ийн номын санд: “Нүүдэлчдийн ёс зүй, соёлын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно. Хурлаар 26 орны 80 илтгэгч Төв, дотоод Ази төдийгүй дэлхий хэмжээн дэх нүүдэлчдийн нийгэм, соёлын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ. Утас: 8683-9922, 8911-2293.

10.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. 

10.00 цагт: "Блю Скай" зочид буудалд: Европын холбоо болон ДЭМБ-аас хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэнэ. Утас: 9984-5212.

10.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагавруудын талаар Тагнуулын ерөнхий газарт хандан хэвлэлийн хурал зарлажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button