Криштиану Роналду Гиннессийн номд бичигдлээ

Криштиану Роналду шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон түүхэн дэх анхны хөл бөмбөгчин боллоо. Өдгөө 38 настай португал хөлбөмбөгчин 200 дахь тоглолтоо мягмар гарaгийн орой Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Исландын шигшээ багтай хийсэн байна.
Исландын нийслэл хот дахь "Laugardalsvöllur" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 89 дэх минутад Роналду цорын ганц гоолыг оруулсан байна. Энэ гоол нь түүний хувьд Португалын шигшээ багийн төлөө хийсэн 123 дахь гоол нь болсон бөгөөд мөн л дээд амжилт юм.
Тоглолт эхлэхийн өмнө Криштиануд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд хийсэн тоглолтын тоогоор дээд амжилтыг эзэмшигчийн батламжийг гардуулан өгчээ. Роналду шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо 2003 онд хийж байсан түүхтэй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.