Б.Цолмон тусгай олимпоос мөнгөн медаль хүртлээ

Герман Улсын Берлин хотод тусгай олимпын наадам үргэлжилж байгаа билээ. Тэгвэл Боччигийн төрөлд монголын баг Берлиний тусгай олимпын зуны наадмаас анхны мөнгөн медалиа хүртэв. Тодруулбал, манай тамирчин Б.Цолмон Ирландын тамирчинтай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн байна.
Тусгай олимп гэдэг нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүсийн спортын өрсөлдөөн, уралдаан тэмцээн бөгөөд гол зорилго нь энэхүү төрлийн хүмүүсийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжих, урам зориг өгөх, зөвхөн тэдний хооронд төдийгүй гэр бүл, найз нөхдүүдийн хүрээнд анд нөхдийн сүлжээ үүсгэх юм.
Хамгийн анхны Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болсон бөгөөд АНУ болон Канадын нийт 1000 орчим тамирчид оролцсон түүхтэй. Харин одоо хоёр жил тутам ээлжлэн Тусгай Олимпийн өвөл ба зуны наадмууд зохиогддог уламжлалтай болсон.
Түүх сөхвөл Монгол улс анх удаа 2015 оны долоодугаар сарын 25-нд АНУ-ын Лос Анжелес хотын "Coliseum" цэнгэлдэх хүрээлэнд болсон зуны наадамд оролцож байв. Тухайн үед манай 14 тамирчин эх орноо төлөөлөн спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргаж байсан юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.