Нийгэм мэдээ

“УБТЗ” ХНН: Их өрийн асуудлыг шийдэж, дүрмийн санг өсгөснөөр эерэг үр дүнгүүд гарна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар  гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167,4 тэрбум  төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.

Оросын тал “Улаанбаатар төмөр зам” ХНН-т таван зүтгүүр нийлүүлэх бол Монголын тал УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын баазыг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж авсан Японы МонП-1, МонП-2 гэгддэг 83,6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн.

Ийнхүү олон жил ужгирч шийдлээ олохгүй байсан УБТЗ-ын их өрийн асуудлыг төр, засаг, УБТЗ-ын удирдлагын уйгагүй зүтгэл чармайлтын үр дүнд шийдсэнээр тус нийгэмлэг хугацаа хэтэрсэн өргүй болохоос гадна УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, дүрмийн сан нэмэгдэх боломжтой болж байна.  

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лалар орсууд
Лалар орсууд

Тэнэглэл.оросын хэдэн сая тонн ачаа өпөр шөнөгүй яваад байдаг Монголын ТЗ өрөнд орсон гнэээ.пздааа.Лалар орсууд.

Холбоотой мэдээ

Back to top button