УРЛАГ

Балетчин Ө.Мөнхжин шилдэг дөрөвт шалгарч үлдлээ

Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд монгол бүжигчин Ө.Мөнхжин амжилттай оролцож, сүүлийн шатны 29 тамирчны нэгээр шалгарсан тухай бид өмнө нь мэдээлж байв.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уг тэмцээнийг энэ жил АНУ зохин байгуулж байгаа бөгөөд бүжигчид өөрийн авьяас чадварыг өндөр зэрэглэлийн олон улсын стандартаар сорих боломжтой гэдгээрээ онцлог юм. Энэ жилийн хувьд 17 орны 119 бүжигчин оролцож байна.

Тэгвэл тус тэмцээний сүүлийн шатны шилдэг 29 тамирчны нэгээр шалгараад байсан балетчин Ө.Мөнхжин өчигдөр шилдэг дөрвөн тамирчны нэгээр нэрлэгдлээ. Ингэснээр түүний хувьд медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч, өөрийн тусгай үзүүлбэрээ олон улсын тайзнаа үзүүлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Gaihaltai. Amjilt

Зочин
Зочин

Mongoliin baletiin urlagiin gaixamshigiig delxii daxinaa surtalchilj bui bujigchin zaluudaa amjilt xusie

Back to top button