М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

“Road fc” холбооны “Korea vs International” тэмцээн өнөөдөр /2023.06.24/ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Төмөр нударгат” гэгддэг тулаанч М.Нандин-эрдэнэ БНСУ-ын багийн нэрийн өмнөөс тулалдан өрсөлдөгч болох Бразилийн тамирчинг эхний үед хүнд цохилтоор яллаа.
М.Нандин-Эрдэнийн тухайд: Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй. УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга. 2018 онд нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн. Тэрбээр 2019 онд “Korean all boxing counsulin” (KABC) холбооны БНСУ-ын аварга, өнгөрсөн жил WAKO холбооны Солонгосын аварга болсон юм. 2019 онд боксын УАШТ-д өрсөлдөөд хүрэл медаль хүртсэн нь олны сонирхлыг ихэд татсан. Учир нь тэрбээр боксын улсын аваргад 11 жилийн дараа хүч сориод тийм амжилт гаргасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.