Нийгмийн

Пригожинийг “ялаас чөлөөлнө” гэж ятгаж, давшилтыг зогсоосон гэж Кремль мэдэгдэв

Вагнерын армийг үндэслэгч, Путины холбоотон асан Евгений Пригожин цэргүүдийнхээ хамт Москвагаас ердөө 24 цагийн буюу 200 км-ийн зайд ирсэн гэж видео бичлэгээр мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучиллаар “зэвсэгт бослого гаргасан хэргээр Пригожинд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Вагнерын дайчдад ямар ч арга хэмжээ авахгүй” гэж ятгасан хэмээсэн байна.

Песков нэмж хэлэхдээ, Лукашенко Пригожинтэй 20 орчим жилийн танил тул Путины зөвшөөрлөөр зуучлах санал тавьсан гэжээ. Лукашенкогийн зуучлалын гэрээний талаар Песков “цус урсахаас зайлсхийх гол зорилготой” гэж хэлснээс гадна ямар нэгэ зүйл хэлэхээс татгалзжээ.

Вагнерын давшилтыг гэнэт зогсоосны дараа ч Путин цөмийн зэвсэгтэй улс орны эрх мэдлийг атгах эсэх талаар эргэлзээ төрүүлэв.

Пригожиний Москва руу авлигач, чадваргүй Оросын командлагчдыг зайлуулах зорилготой явж байсан гэж хэлжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский хэлэхдээ, өрнөдийн удирдагчдын хооронд өндөр түвшний яриа үүссэн үйл явдал нь Оросын дотоодод эмх замбараагүй, эв нэгдэлгүй байдлыг илчлэв. "Оросын эзэд юуг ч хянадаггүйг дэлхий өнөөдөр харж байна. Энэ нь юу ч биш гэсэн үг. Зүгээр л эмх замбараагүй байдал. Урьдчилан таамаглах боломжгүй зүйл" гэсэн байна.

Эх сурвалж: reuters

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button