СПОРТ

Волейбол: Шигшээ баг Төв Азийн үндэстнүүдийн лигээс хүрэл медаль хүртлээ

Киргизстан улсын Бишкек хотноо Төв Азийн Волейболын холбооны “Үндэстнүүдийн лиг”-ийн /CAVA Nations League-2023/ аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол улсын волейболын үндэсний эрэгтэй шигшээ эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэнээр ийнхүү түүхэн амжилтыг бүтээв.

Тодруулбал, тэд хүрэл медалийн төлөө Узбекистан улсын багтай таван ээлжийн турш өрсөлдөөнтэй ширүүхэн тоглолтыг үзүүлж, 3:2-ын харьцаатайгаар хожсоноор хүснэгтийн гуравдугаарт бичигдсэн юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button