СПОРТ

ОБЕГ-ын алба хаагчид улсын аваргаас алт, хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаагийн нэрэмжит 2023 оны хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон алба хаагчид алт, хүрэл медаль хүртэж, шагналт байрт шалгарлаа.

Тус тэмцээний  эрэгтэйчүүдийн 4х100 метрийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Буянбат,  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат нар 44:90 секундын амжилтаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртэв.

Харин гурав харайлтын төрөлд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат амжилтаар тэргүүлж, цомын эзэн болсон бол 100 метрийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр 11:21 секундын амжилтаар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button