УЛС ТӨРУлс төрийн мэдээ

400 саяын тэтгэлэг олгосон ч салбарт нь ажлын байр алга, сайд аа

Энэ жилийг аялал жуулчлалын жил болгон зарласан билээ. Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас хүний нөөцөө их хэмжээгээр алдсан.

Тодруулбал,

  • тур оператор 78
  • жуулчны бааз 68
  • зочид буудал 25
  • зоогийн газар 50 хувиар тус бүр хүний нөөцөө алдсан байна.

Аялал жуулчлалын мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг. 2007 онд 7251 оюутан төгсдөг байсан бол өнгөрсөн жил 979 болж буурчээ. Товчоор бол сүүлийн 15 жилийн дотор эл салбарын чиглэлээр мэргэжил эзэмшигчдийн тоо 7.4 дахин буурсан байна.

Хүний нөөцийн хомсдолоос сэргийлэхийн тулд салбарын сайд нь энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцагсдад 400 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор зарлажээ.

Гэвч энэ чиглэлийн мэргэжил сонирхогчдын хувьд тэтгэлэг мөнгөнд асуудал байгаа юм биш. Уг салбарт ажлын байр байхгүй нь гол асуудал юм.

Тодруулбал, манай улсын аялал жуулчлалын салбар улирлын онцлогоос хамаарч зуны гурван сард идэвхтэй өрнөдөг. Тиймээс тогтвортой ажлын байр байхгүй, нөгөө талаасаа аялал жуулчлалын суурь тогтолцоо нь улирал харгалзахгүйгээр үргэлжилж чаддаггүй нь гол асуудал юм.

Жуулчдыг зөвхөн зуны улиралд татах бус жилийн турш татах нь чухал. Тиймдээ ч тогтвортой ажлын байр гаргаж чадахгүй бол тэтгэлэг олгосон ч мэргэжилтнүүд нь төгссөн даруйд гадаад улсыг зорихоос цаашгүй. Саваа бэлдээд саалиа бэлд гэдэг шиг аялал жуулчлалын салбарын ажлын байраа бэлдээгүй цагт хүний нөөцөө бэлдлээ гээд хааш нь шингээх вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2023 17:30

Жуулчдын бааз нэртэй хэдэн өмхий гэрийнхээ хажуудах үхүүлж болох өмхий жорлонгуудаа соличихоод том дугар, бацаанаа !!!

Зочин
Зочин
6 сар 26, 2023 22:38

Энэ д�##�бигар чадахгүй дээ

Зочих
Зочих
6 сар 27, 2023 00:19

Худлаа. Хүн маш их хэрэгтэй байгаа. Сэтгүүлч суд�##�ж бичих хэрэгтэй. Зарим тоо үзүүлэлт зөв байгаа ч эрэлтийг буруу тооцсон

Зочин
Зочин
6 сар 27, 2023 14:56

Боловсо жооктой болохыг хүлээсээр бгаад хөгширчлөө боловсон 00 той болох өдий бнаа

Холбоотой мэдээ

Back to top button