Нийгэм мэдээ

Сагсанбөмбөгийн оюутны шигшээ багийг Капитрон банк дэмжиж ажиллана

Капитрон банк спортыг дэмжих, залуусыг спортоор хичээллэх, мэргэжлийн тамирчин болоход туслалцаа үзүүлэх, бүх нийтийг спортод уриалах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Чандмань, Монголын оюутны сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болох “Ченгду 2021” олон улсын спортын наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Капитрон банк дэмжиж, “Ухаалаг ирээдүйн зүгт хамтдаа-Би биш бид” уриан дор талууд нэгдэн, хамтран ажиллана.

Дэлхийн оюутны Универсиад спортын их наадамд оролцох Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек Улсын иргэн, үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллаж байна. Энэхүү спортын их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн шилдэг 16 улсын шигшээ баг оролцох бөгөөд Монгол улс "B" зонд Румын, Аргентин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын багтай тоглох юм.

Х.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button