Нийгмийн

“Тарваган тахлаар өвдсөн байж болзошгүй иргэний биеийн байдал хүнд байна“

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоног хязгаарласан. Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ний 21.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн аж. Нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл "Алтай телевиз"-ээр дамжуулан мэдээлэл өгчээ.

Тэд "Сэжигтэй тохиолдол нь зургаадугаар сарын 21-ний өдөр хээрээс олсон тарвагыг өвчсөн гэсэн давхар судлалын өгүүлэмжтэй байгаа аж. Мөн тарваган тахал өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалын дагуу тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол хэмээн оношилж хариу арга хэмжээ авч байна. Сэжигтэй тохиолдол нь Алтай сумын хилийн цэргийн ангид мал малладаг алба хаагч цэрэг байсан. Бугат сумын Хөхсайр гэдэг газар тус үйл явдал болсон. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг судлаад, илэрсэн хавьтлуудыг тусгаарлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button