НийгмийнНИЙГЭМ

ЦЕГ: Хүчирхийлэлд өртсөн 3, хэрэг үйлдсэн гэх 4 хүүхдийн шинжилгээний хариу гарсан

Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар ЦЕГ-аас өнөөдөр /2023.06.28/ мэдээлэл өглөө.

Тус газраас, "Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүд дотуур байрандаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэрэг гараад байгаа. Энэ дагуу хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар бүртгэж шалгаж эхэлсэн. Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурван, үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдсан.

Хэргийн явцын талаар прокурорын байгууллагад танилцуулснаар харъяаллыг мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Одоогоор гурван хүүхдийн шинжилгээний хариу гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа.

Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, шаардлагатай зарим хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажиллагаа хийгдэж буй" гэлээ.

-Шинжилгээний хариу хэрхэн гарсан бэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн үү, өртөөгүй юу?

-Энэ дагуу мэдээллийг прокурорын зөвшөөрлийн дагуу хийнэ. Зөвхөн гурван хүүхдийг шалгах биш бусад хүүхдүүдийг ч шинжилгээнд хамруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

-Одоогоор хэчнээн хүүхэд шинжилгээ өгсөн бэ?

-Хохирогч гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв нийт долоон хүүхэд шинжилгээ өгөөд байна. Бүх хүүхдийн шинжилгээний хариу гарсан. Нийтэд мэдээлэх боломжтой эсэхийг прокурорын байгууллагын зөвшөөрөлд үндэслэнэ. Боломжтой бүхий л субьектуудээс мэдүүлэг авч байгаа.

Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан баг гарч ажиллаж эхэлсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр хэрэг үйлдсэн гэх 4 мунаг тэнэг гоомоо янхан этгээдүүдийг барьж хориочээ. Тэднийг хүүхэд гэж тэнэгтэх хэрэггүй. 13 насан хүрсэн учраас уг хүчингийн асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.

Зочин
Зочин

Хашаагаар нь ч алхах хэрэггүй сэжигийн газар вэ?яТэр хүчирхийлэгч нар бол араатангууд,үхвэл таарна.

Зочин
Зочин

Лам шашинд итгэх итгэл бүүр хоосрохнээ 3 хохирогч хүүхдүүд хөөрхий

Зайлаа
Зайлаа

Зүгээр шууд хэлхэд яадаг юм. Хогийн авилгачид.

Зочин
Зочин

ПРОКУРОР ГЭЖ ХҮНИЙ МЭДЭХ ЭРХИЙГ ХААСАН АВИЛГАЛЫН ГОЛ ЦЭГ ЮМ БИШҮҮ,

Зочин
Зочин

Одоо удахгүй ийм юм болоогүй бнаа гээд дүгнэлт гарчина

Зочин
Зочин

Mongoliig suiruuleh gj manjuudiin oruulj irj hucheer surgasan ene hend ch hereggui shashniig odoo bolimoor yum. Buur yalzarch, zavharch guitsen, lam nar n showchin huchirhiilegch nar bolchod bhad erguuteed lamd murguud yavj bdag, arai l teneg uu.

Зочин
Зочин

Юу ч болоогүй бол мэдээлэл өгөх эрхгүй нтр гэж сүржигнэх үү, бас цаашаа өөр ажиллагаа болж үргэлжлэх үү. Хамтарсан баг гарч ажиллаж эхэлсэн гэдэг нь юм болсон л гэсэн үг биз дэ.

Иргэн
Иргэн

Надад бол энэ хэрэг Но-той л санагдаж бн. Хүчиндүүлсэн гэх хүү, түүний ээжийн үг, үйлдэл захиалгатай, тавилттай өрнөсөн бөйж магадгүй. Ээжид их учир бий..ккк

Холбоотой мэдээ

Back to top button