СПОРТ
Э.Оюунболдын барилдах эрхийг найм, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарынхыг дөрвөн жилээр хасав

Монголын Үндэсний бөхийн холбоо өчигдөр хуралдаж нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 4-8 жилээр хаслаа.
Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан бол Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын эрхийг тус тус дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан.
Учир нь тухайн бөхчүүдийн явцын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагдсан юм. Харин цагаан сарын барилдааны үеэр улсын арслан Э.Оюунболдоос авсан шинжилгээнээс дахин допингийн төрлийн бодис илэрсэн билээ.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ингэж арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгэнт олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ гарчихсан байхад шүүх үүнийг авч хэлэлцэхээ болих хэрэгтэй шүү.
bolj bna bugdiig ene jishgeer shiideerei ymarch agaa arbitr hamaagui shuu bid ajilaj bgaa
Оюунболд дахиад л шүүхдэнэ, монголын шүүх бүхнийг будлиантуулж, бантан хутгана, ирээдүй ингэж л харагдаж байна даа
Хар тамхичингууд