НийгмийнНИЙГЭМ

"Хэргийн зургууд үнэхээр аймшигтай. Тийм болгочихсон байхад яаж өндрөөс унасан гэх юм бэ"

Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.06.28/ талийгаачийн ар гэр баримт дэлгэж, олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.


Талийгаачийн хар багын найз н.Энхжаргал "Бидний хамгийн дотны анд, хамгийн сайн хүү, хамгийн сайн мэргэжилтэн амиа алдсан хэрэг 2022 оны долоодугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн "Хасу Шивэрт" сувилалд гарсан. Энэ хэргийн араас бид эцсээ хүртэл явж байна. Ингэж явах замд бартаа саад зөндөө тохиолдож байна. Эргэлзэх зүйл их гарч байна. Хуулийн байгууллагуудын хэрэгт хандаж байгаа хандлага биднийг эргэлзэхэд хүргэлээ. Тиймээс хэвлэлийн хурал зарлаж байна.

Монгол Улсад хүн амьд явах эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй болчхож. Талийгч найзыг маань амиа алдахад "Өндрөөс унаж нас барсан" гэсэн дуудлага өгсөн байна лээ. Өндрөөс унасан юм бол түүнийг нь харсан гэрч байх ёстой. Яагаад тэр тэмдэглэл дээр тэгж бичигдээгүй юм бэ. Яагаад цагдаа нар дуудлагаас хоцорч ирэв. Яагаад хамт явсан сурагчдад нь "Багш чинь амиа алдсан" гэдэг мэдээг гурван цагийн дараа хэлэв. Өндрөөс унасан гэдэг дүгнэлтийг яагаад шууд хийчихсэн юм бэ. "Өндрөөс унасан байна шүү" гэдэг байдлаар цацчихсан. Гэтэл өнөөдрийн хүртэл шинжлэх ухааны үндэстэйгээр нотолж чадахгүй байна" хэмээн ярилаа.


Үеэл Галаа: "Эргэлзээтэй зүйл их байна. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Нэр бүхий шинжээч, мөрдөгч гэсэн таван хүн. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлтийг хийгээгүй байна. Хамт байсан хүмүүсээс авсан гэсэн ч талийгаач ахаас маань аваагүй. Мөрдөгч Гунгаа үүнийг өөрийн амаараа хэлсэн. Хэзээ хойно нь "Өө авсан юм байна" гээд хэргийн материалд хавсаргасан. Ийм ноцтой хэрэгт ингэж хандаж болдог юм уу. Амьсгал боогдсон үл мөр хүзүүнд байгаа шүү дээ. Мөн нүднийх нь зовхинд ямар шинж тэмдэг үзүүлдэг юм. Тэдгээр шинжилгээг хийгээгүй. Дутуу орхисон. Уг нь талийгаачийн хувцсанд шинжилгээ хийх ёстой. Гэтэл биднийг очиход торонд хийгээд боогоод өгсөн. Доош хараад унасан байдалтай байхад анх олсон гэсэн. Түүгээр нь ерөөсөө л өндрөөс унасан гэдэг үндэслэлээр шалгаад явсан. Хамт явсан хүмүүсийнх нь биед шинээр үүссэн шарх сорви байна уу үзлэг хийгээгүй. Дутуу ажилласан. Дутуу хийсэн материалаар нь л хэргийг шийдчихдэг.

Биднийг очход хэргийн газарт торцов маягийн төмөр байсан. Бид зургийг нь авч баримт болгосон. Гэтэл цагдаа нар тэр төмрийг хэргийн баримт байж болзошгүй гэж тоогоогүй. Буруу, дутуу хийсэн мөрдлөгийг бид АТГ-т өгч хандсан. АТГ буцаагаагүй.

Өндрөөс унах туршилт хийх хүсэлтийг бид маш олон удаа тавьсан. Арайхийж хүлээж аваад биднийг дагуулж очсон ч, очсон өдрөө хийгээгүй. Хонуулсан. Маргааш нь үүдэндээ харуул гаргаад хийсэн туршилтаа бидэнд харуулаагүй. "Лайв хийнэ, Хүний эрхийн хороонд хандана" гэж байж эцэст нь эгчийг оруулж чадсан. Үхсэний хохь, амьдын зол гэдэг. Гэхдээ бид үнэн мөнийг олно. Өндрөөс унасан гээд хэрэг бүрийг хаамааргүй байна" гэлээ.


Эхнэр Отгонцэцэг "Нөхөрт минь хоёр удаагийн задлан шинжилгээ хийсэн. Одоо дахиад хийхээр тогтоол нь гарчихлаа. "Анхны болон хоёр дахь шинжилгээ нь зөрүүтэй байна" гэдэг УЕП-ын шийдвэр гарсан. "Дахин хийх үндэслэл байна" гэдэг. Гурав дахь удаагийн шинжилгээнд гэмтлийн чиглэл бүрийн эмч нарыг оролцуулж өгөөч гэж хүсч байна. Тэр дундаа гавал, тархины мэс заслын, хүзүү нурууны мэс заслын, цээж хэвлийн гэмтлийн мэс заслын эмч нарыг чиглэл бүрээр нь оролцуулж өгөөч.

Өндрөөс унахдаа яаж дээврийн цахилгаан генераторт цохигдохгүйгээр хол унаад байгаа юм бэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх боломжтой зүйл юм уу, нотлоод өгөөч.

Дөрвөн давхрын өндөрөөс унасан юм бол гаврын орой, зулай дээр нь яагаад язарсан, урагдсан, шархтай байгаа юм бэ. Гавлын яс нь суман заадсаараа хоёр салчихсан, суурь ясны хөндлөн хугаралтай, тархи нь гоожиж цацраад хамрын нүхээр цацарчихсан байгаа юм бэ. 11 метр өндөрөөс унахад яаж тархинд нь ийм хүнд гэмтэл үүсэх үү. Тэгсэн хэрнээ дотор эрхтэнүүдэд нь цэгчилсэн цус хуралт огт үүсээгүй. Унасан тал руугаа ханараагүй. Хүзүүнд нь хөндлөн оромнууд үүссэн байсан. "Энэ чинь боолт үүссэн юм биш үү гэхээр "үгүй унахдаа нидэрсэн" гэсэн. Хүзүү хоолой, бамбай булчирхайд нь цус хуралт үүсчихсэн. Хэлэн доорх яс хугарсан. Энэ бол боолтын шинж тэмдэг. Цээжинд нь урагдал үүссэн. Хувцас, цээж нь яагаад урагдсан юм бэ. Хэн нэгэн хүнтэй тэмцэлдсэн биш юм уу. Хавтаст хэргийн зурагнуудтай танилцсан. Үнэхээр аймшигтай. Яаж тийм болгочихсон байхад өндрөөс унасан гэж хүлээн зөвшөөрөх юм бэ.

Хэргийн газраас хоёр том чулуу олдсон. Миний бие УЕП Б.Жаргалсайхантай уулзах хүсэлтээ удаа дараа тавьсан. Одоо хүртэл уулзаж чадахгүй байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zerleg mongolchuud bie bie alaad l baidag alaad l baidag

Зочин
Зочин

Angaaxiin 4 bagsh nuxchixsan bx magadlal mangar ondor yum bn lee dee

Зочин
Зочин

Худалч тэнэгүүд санаатай хэрэг

Зочин
Зочин

Цуг явсан багш нар мэдэж байгаа тодорхой биш үү

Зочин
Зочин

sanaatai alsan baih

Аавын охин
Аавын охин

Үнэнийг заавал олоосой. Буруу бусармаг бүхнийг хаацайлаад байвал бид юу болж дуусах вэ гээд бодоход л аймшигтай...

Холбоотой мэдээ

Back to top button