ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

WEDF2023: "Бизнес эрхлэгчид ажилтнуудад кибер аюулыг таних сургалт орох хэрэгтэй"

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Бизнес эрхлэгчид дижитал орчинд худалдаа, үйлчилгээгээ борлуулж, экспортолж эхэлсэн нь кибер халдлагад өртөх эрсдэлийг нэмж буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Филиппин улсын Мэдээллийн технологи, бизнесийн үйл явцын холбооны бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Селеста Илаганаас тодруулсан юм.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрлэлүүд өөрсдийн хязгаарлагдмал нөөцөөр дижитал халдлагаас хамгаалах хамгийн сайн арга нь ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлж, аюул, халдлагаас сэргийлэх сургалтад хамруулах нь чухал. Сургалтад хамруулахдаа дижитал эрсдэлийг таних аргыг олгох хэрэгтэй юм.

Ганц сургалтад хамруулах нь хангалтгүй. Давтан сургалтад хамруулах хэрэгтэй. Ажилтнууддаа тогтмтол мөчлөгтэйгөөр кибер халдлагаас сэргийлэхийг сануулах нь чухал юм. Жишээлбэл, ажлын цахим шууданд хуурамч шуудан ирсэн байдаг. Нэр нь адил боловч илгээгч нь өөр байхаас гадна хүний нэр барьсан халдлага түгээмэл байдаг юм.

Ажилтнууд ямар төрлийн халдлага байдаг, түүнээс сэргийлэх арга замуудыг мэдсэн тохиолдолд санхүү шаардахгүйгээр дижитал халдлагаас сэргийлэх боломжтой шийдэл.

Бүх үнэтэй технологи байсан ч ажилтнууд мэдлэг, мэдээлэлгүй бол цахим халдлагад өртсөөр байх болно" хэмээлээ.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button