WEDF2023: "Үндэний соёл урлагаа 20 гаруй улсад экспортлож байна"

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Уг уулзалтад манай улсаас ЖДҮ эрхлэгчдийг төлөөлөн Хэнтий аймгаас үндэсний соёл урлагаа экспортлогчид оролцлоо. Тэдний хувьд Дэлхийн оюуны өмчийн академийг төлөөлөн оролцож буй гэдгээ онцолсон юм.
Л.Энхтүвшин: Бид соёл урлаг, пянз, гар урлал, сийлбэр, гар аргаар хийсэн хувцас зэргийг экспортлодог. Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлж, туршлага солилцон форумд оролцож байна. Европ тэргүүтэй 20 гаруй орон руу экспорт хийж байгаа. Соёлын бүтээгдэхүүнээ Чингис болон Улаанбаатар хотод 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэдэг. Бид пянзаа Германд захиалсан. Монгол, Франц, Чех, Орос тэргүүтэй улсын хүүхдийн болон ардын дууг би өөрөө итали, испани гэх мэт хэл рүү орчуулан экспортлодог юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд уг ажлуудыг хийж байгаа. Нийт 130 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлууллаа.
Төр дэмжихгүй бол саад хийхгүй байх хэрэгтэй. Экспортоо нэмэхийг зорьж байгаа бол гадаад, дотоод татвараас чөлөөлөх хэрэгтэй юм. Бүтээгдэхүүнээ тээвэрлэхдээ Польш, Орос, Чех Руманаар дамжуулан экспортоо хийж байгаа. Тухайн улсуудад олон жил хамтарч ажилласан монголч эрдэмтэд бий. Монголыг гэх сэтгэлтэй гадаад эрдэмтдийн санхүүжилт, дэмжлэг бидэнд чухал нөлөө үзүүлдэг.
Ш.Цэнд: Би захиалгаар үндэсний хувцас урладаг. Соёл урлаг, оюуны өмчөө олон нийтэд түгээж, экспортлох нь бидний гол зорилго. Би сургуульд орохоосоо өмнө дээл урлаж сурсан. Одоо 80 нас хүрэх гэж байна. Олон жил урлалаа. Хүмүүс дээлийг их сонирхож, хүндэтгэлтэй ханддаг. Улс орнуудад ч дээлийг өмссөн нь их зохимжтой харагддаг юм. Түүнчлэн дээл оёх дараа үеийнхнээ холоос бус дэргэдээсээ хайдаг. Хүүхэд, ач зээ, хамаатан садан, найз нөхдөө оёдолд сургаж, зааж, дээл эсгэх талаар бүгдийг нь зааварладаг юм. Заримд нь утсаар ч заах тохиолдол бий.
Ё.Жанчивдорж: Булган аймгаас ирсэн, 83 настай. Олон төрлийн мэдээлэл сонсож, туршлагаа харилцан солилцож байна. Миний хувьд хамтран ажиллагчдаа төрөл бүрээр дэмждэг. Тухайлбал, Дэлхийн хөдөлмөрийн академийн ажилчдын заримыг нь Утай Гүмбэн тэргүүтэй газар руу дагуулан явж, үзүүлж, танилцуулдаг юм. Мөргөлийн аялал жуулчлал гэж ойлгож болно. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа зэрэгт зөвлөгөө өгч ажилладаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний баймаар юм
dandaa l delhii ,gadaad akademchid boltsorjee , nugu duuchin chimetseyo ch bas akademiin erunhiilegch bil uu?