СПОРТ
Э.Эрхэс хүүхдийн спортын наадмын 13 зайд уралдаж, 13 алтан медаль хүртлээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зургадугаар сарын 19-29-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадмаас Хан-Уул дүүргийн баг 26 алтан медаль хүртсэн бөгөөд талыг нь усанд сэлэлтийн төрөлд 15 настай Энхтөрийн Эрхэс ганцаараа авчирсан үнэмлэхүй амжилтыг гаргалаа. Тэрбээр Баянхонгорын усан замд нийт 13 зайд уралдаж 13 алтан медаль хүртэв.
"Орчлон" сургуульд сурдаг Э.Эрхэс өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд 14 алтан медаль хүртэж мөн л үнэмлэхүй амжилт тогтоосон.
"Сэлэм загас" клубт хичээллэдэг Э.Эрхэс хүү 2016 оноос хойш усанд сэлэлтээр хичээллэж байгаа бөгөөд ОХУ, АНУ, Малайз, БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс олон медаль хүртсэн шилдэг тамирчин юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.