Нийгмийн

Монгол туургатан 30 бөх наадмаар барилдах хүсэлт гаргажээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Наадмын зохион байгуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд өгсөн. Мөн үеэр "Монголын үндэсний бөхий холбоо" ТББ-ын тэргүүн, улсын заан Ц.Магалжав бөхийн зохион байгуулалтын талаар мэдээлэв.

Тэрбээр "Манай холбооны удирдах зөвлөл 21 аймгийн багш дасгалжуулагч, тамирчдад үндэсний бөхийг зохион байгуулах журмын талаарх мэдээллийг өгсний дагуу бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Үндэсний бөхийн бүртгэл долдугаар сарын 8-10-ны хооронд хийгдэнэ. 

Монгол туургатан бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгч байгаа. Монгол туургатан бөхчүүд хамгийн доод эрэмбэтэй учраас манай улсын өндөр цолтой бөхчүүдтэй таарч барилддаг. Үүнийг шийдэж өгөөч гэсний дагуу нэр бүхий дүүрэг, аймгуудад барилдуулах хүсэлтийг баяр наадам зохион байгуулах салбар хороонд гаргасан. Одоогоор 30 бөх зургаан аймагт хуваагдаж барилдах саналыг гаргасан" гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэдний цолыг манай аймгийн цолтой л дүйцүүлчихээч Утга агуулгын хувьд ч, " улс төрийн " талаар ч тохирно!

Холбоотой мэдээ

Back to top button