Top StoriesСошиал трэндТойм, анализ

АПУ-гийн мораль ба бидний байж байгаа царай

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны сонсголын үеэр "Аль хэдийнэ ТЭЗҮ нь хийгдсэн ажлыг дахиад л ТЭЗҮ-ийн тендер зарлачихдаг. Ер нь энэ чинь бидний байж байгаа царай л юм" гэж ярьж байв.

Саяхан нийтлэлч Т.Баярхүү гуай итгэхүйн ухааны талаарх цуврал бичвэртээ "...МОНГОЛ гэх шаналал, бидний байж байгаа царай, элдэв бэрхшээл, шийдвэрлэх гэсэн мухардлуудад тус тос болох монгол эрдэм ухаан байх ёстой..." гэхчлэн бичсэн байв.

Энэ хүмүүсийн яриа ба нийтлэлд дурдагдах "Бидний байж байгаа царай" гэдэг өгүүлбэр нь ерөөсөө л нийгмийн өнгө төрх маань нуль тохуурхалд автсаныг харуулах шиг.

Саяхан ламхай нарын хүчирхийллийн асуудал сөхөгдөхөд, Төв гандан хэдэн өдөр гөлдийж байснаа "Бид зөвхөн эхнэртэйгээ л хурьцдаг. Гүтгэж байна, уучлал гуй" гэж мэдээлэл хийсэн шиг. Нийгмээрээ л нэг дүрдээ орсон, төөрч тасарсан, агуу их хэнхэг ба шүүмжлэх дон шүглэсэн улс болсныг харуулсан кэйсүүд ар араасаа хөвөрсөөр.

Бүр сүүлдээ нийтийн энэ уур амьсгалд тааруулаад, аливаа сурталчилгаа, нөлөөллийн ажлууд нь бас тийнхүү байдлаар явдаг хэлбэрт оржээ. Тухайлахад, энэ амралтын өдрүүдээр манай үндэсний томоохон компаниудын нэг болох АПУ-гийнхан EDEN архины сурталчилгаа ихээхэн шүүмжлэлд өртөв. Дүрслэл нь цагаан вино уух зориулалт бүхий том хундагаар согтууруулах зэрэг өндөр архи тулган ууж буй бүсгүйчүүдийн зураглал.

Эл сурталчилгаа цацагдангуут "Монголын хүүхнүүд архинд живлээ, пүү паа", "Ингэж реклам хийгээд байхдаа яадаг юм" гэхчлэн сошиалаар нэг өнөөх бичлэг нь хөвлөө. Цагаан архийг хүүхнүүдээр том хундаганд хийж уулгах байдлаар тогтсон хэвшил эвдсэн сурталчилгаа ингэж сайн олон нийтэд үзэгдэж, сошиал хэрэглэгч хүн бүхэнд харагдлаа.

Монголд 1 сая гаруй фэйсбүүк хуудас хэрэглэгчидтэй. Тэдний ихэнх нь залуу үе. Өсвөр насны хүүхдүүд өнөөдөр фэйсбүүк орчинд ихээхэн цаг зарцуулдаг. Тэдний хүслээс үл хамаарч эл архины сурталчилгаа нүүр хуудсанд нь олноор харагдаж, өдөржин үүнийг үзэцгээв. Ерөөс ингэж шүүмжлүүлж, гал өрдөөд, олон нийтэд хүргэх компанийн маркетинг байсныг манай сошиал хэрэглэгчид яг ёсчлон үйлдлээ.

Нэгэн ёсондоо АПУ-гийн нэг тархи нь гүйдэг, сэргэлэн менежер бидний байж байгаа царайнд тааруулаад, рекламны шийдэл олчихсон л гэсэн үг.

Бидний байж байгаа царай нь шүүмжлэх энэ их дондоо архинд орсон хүн лугаа гүн автсан тул компанид зардалгүй шахам сурталчилгаа хийх сайхан арга ингэж олдов.

Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиараа архи, согтууруулах ундааг шөнийн 23:00 цагаас хойш сурталчлах зохицуулалттай. Гэтэл нийтийн тэр хөөс АПУ-д эл хуулийн хэрэгжилтийг холоо чулуудаж байгаад, гэгээн цагаан өдрөөр архиа үнэгүй сурталчлах боломжийг үнэгүй олгов. Ийм олон үнэгүй зүйлд наймаа хийгч этгээд баярлаж, алгаа үрчиж, амьсгалаа өндөрсгөх билээ.

Гэвч АПУ бол үүргийн наймаачин биш. Тав, арван цаасны хариулт худалдагч нь андуураад илүү өгчхөд чимээгүй аваад арилах эгэл ард биш. Компанийн засаглалын хувьд харьцангуй бэхэжсэн, үйл ажиллагаагаараа соёлыг түгээгч түвшинд хэдийнэ төлөвшчихсөн, монголын томоохон татвар төлөгч луугаруудын нэг.

Тийн атлаа ард иргэдийнхээ байж байгаа царайнд тааруулан, тэдний урсгал дахь муухан ёс суртахууны хэм хэмжээнд нийцүүлэх байдлаар хэт "доошоо орж", сурталчилгаа хийв. Уг нь тэд мораль ба ёс суртахуунаараа түүчээ шувуу байх ёстой атал нийгмийн өнгө төрхийг ашиглан, ийм тохууцал ашиглав.

EDEN нь АПУ-гийн "Болор", "Чингис" нэртэй гардаг 12 төрлийн архины нэг брэнд нэршил нь юм. Эднийх өөрийн нэрийн "том" хундагаа нэлээд эрт гаргасан бөгөөд вино хундагалах байдлаар дүрсжүүлсэн нөлөөллийн ажлууд өнгөрсөн жилээс пэйж хуудастаа байршуулж байсан аж. Харин он гарсаар, уг том хундагаа архи хундагалах хэлбэрээр сурталчилсныг нь ХАРЖ болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-03 09:08

хятадын муу усны шавхруу шаараар найруулсан өмхий спиртээр хийсэн цагаан архийг хэн уух билээдээ. Шотланд вискигээс өөр м амсах шаардлага байхгүйдээ

хүннү
хүннү
2023-07-04 06:07
Reply to  Зочин

Заа…юун ч нэрэлхүү юм. Техникийн спирт уудаг байж.

Зочин
Зочин
2023-07-03 09:27

Оросуудад хийсэн сурт�##�чилгаа гэнэлээ тэрийг н нааш н аваад ирж

Зочин
Зочин
2023-07-03 13:27

Zavaarsan Eden-ee ingej surtalchilaad baigaa umu? bas.Harahaas durgui hurdeg muuhai arhi! 1 amssan shuud dotor muuhai orgison

Зочин
Зочин
2023-07-03 19:26

Монгол архи ч новш доо. Гадаад юм нь арай эрүүл мэндэд хор нь бага шүү мооёаа нараа. Үнэтэй ч эрүүл мэндээ хүндлээрэй

Чимэд
Чимэд
2023-07-04 02:17
Reply to  Зочин

бүх төрлийн монгол архи шартуулдаг хятад архи шартуулдаггүй энд нэг учир байна. АПУ хэрэг байхгүй Хятад спиртээр найруулдаг гэтэл хятад архи хэн юугаар найруулж байгааг суд�##�сан хүн байна уу

dalai
dalai
2023-07-03 20:05

er em hugshin zaluugui arhind nevchsen ard tumend arhi surtalchih hereg yusen bilee ?

дэрэм
дэрэм
2023-07-03 22:13

эденг хятад спиртээр хийж бгаа юу

Холбоотой мэдээ

Back to top button