Б.Ганхуягийн цагдан хорионы хугацаа дуусахад 5 хоног үлдлээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг долоо дахь сардаа цагдан хориод буй. Түүний цагдан хорионы хугацаа энэ сарын 7-ны өдөр буюу баасан гарагт дуусгавар болж буй. Улмаар түүний цагдан хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд цагдан хорьсон билээ.
Улмаар тавдугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллаж, хязгаарлалт тогтоогоод байсан билээ.
Б.Ганхуягийг нийт хоёр хоногийн турш сулласны дараагаар эргүүлэн цагдан хорьсон юм. Учир нь шүүгчийн захирамжийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эс зөвшөөрсөн гомдлын дагуу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй” гэх үндэслэлээр дахин цагдан хорьсон байдаг.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө өгсөн хулгайчдаа хэлээч. Одоо өөрийгөө л боддог цаг ирлээ чамд...янз бүрийн амл�##�т худлаа шүү
Хятадад бол энэ п�####�г �##�ь хэдийнэ буудаж цаазлан хороогоод өмхий хүүрийн нь шатаагаад үнсийн нүхэн жорлонд хийчихсэн байгаа. А бас буудаж цааз�##�сан сумны мөнгийг ар гэрээс гаргуулж авсан байгаа даа.
Сү батболдын уяаны гөлөгшүүдэээ
Энэ шун�##�ын тип 10 жил сонсох байлгүйдээ баатарбилэг нь 6 жил юм болшдээ