Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Цахилгаан байгууламжийн ойролцоо тогтсон ус руу бүү ойртоорой

Үргэлжлэн орсон борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугаманд их хэмжээний гэмтэл гарч байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна.
- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
- Ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх
- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоох их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,
- Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
- Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байж агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,
- Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул хүрэхээс зайлсхийх,
- Гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан, суурьшсан айл өрх үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
- Бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
- Хол замд тээвэр хийж яваа жолооч нар, баталгаат гүүр гармаар гарах
- Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.ХУЛАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.