Сурталчилгаа

Монголд анх удаа хөдөлгөөнт зуслан үйл ажиллагаа явуулах гэж байна

Орчин цагийн нүүдэлчдийг бэлтгэх “Кампер” хөдөлгөөнт зуслан 14-17 насны 100 хүүхдийг аравтын зохион байгуулалтаар баг болгон хувааж, 14 хоногийн хугацаанд зургаан цэгээр отоглон явах гэж байна

Ялгаатай газруудаар отоглон явахын учир нь Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт тогтцуудтай танилцаж, төсөөлснөөс ч олон тооны ургамал, амьтдыг танин мэдэж, газар зүй, одон орны суурь мэдлэгээ сэргээн, нүүдлийн соёлыг биетээр мэдрэхэд орших аж.

Өсвөр насны хүүхдүүдэд дассан орчноосоо өөр газарт шинэ сорилтуудын өмнө биеэ даах, өөрийгөө танин мэдэх, баг болон хамтарч ажиллах, манлайллын ур чадварт суралцах боломжийг олгох нь энэхүү хөдөлгөөнт зуслангийн гол зорилго юм байна.

Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд харьяа нутгийн удирдлага, төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн багш, сэтгэл зүйч, эмч зэрэг олон жилийн туршлагатай баг бүрэлдэхүүн хамт аялах ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 75099966 дугаараас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button