СПОРТ

Шинэ дүрэм: 60 минут барилдаад хаялцахгүй бол идэвхгүй бөхийг хасна

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтүүд орсон болно. Үүнд:

Барьцгүй барилдаан - 20 минут (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).

Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан - 20 минут (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)

Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.

Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэх юм.

Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлнэ.

Б.БАЯРТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүеээ тэгээд заавал миний зурагыг тавиад байхдаан яадаг юм бэ???

Зочин
Зочин

Буудчих

Зочин
Зочин

60мин барилдаад хаялцахгүй бол хоюулангий нь хас...

Зочин
Зочин

Хас

Холбоотой мэдээ

Back to top button