УРЛАГ
“Азийн ардын урлагийн их наадам”-ын Гран приг Дорнод аймгийн театрынхан хүртлээ

“Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, өчигдөр /2019.06.16/ шилдгүүдээ тодруулжээ. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн анхдугаар наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртэв. Харин дэд байрыг БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөр монголын уран бүтээлчид шалгарчээ. Мөн язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлсэн байна.

Улаанбаатар хотноо энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд зохион байгуулсан анхдугаар наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан зэрэг 12 орны орны 200 гаруй ардын авьяастан оролцсон юм. Түүнчлэн уг наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүжээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.