УРЛАГ
"Хайрын виз" жүжгийг оюутан сурагчдад зориулан тоглоно

Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” жүжгийг тоглох гэж байна. Эл жүжиг нь анх хориод жилийн өмнө тайзнаа толилуулагдаж байсан юм.
Жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү М.Батболд найруулж байгаа аж. Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын “Хайрын виз” жүжгийг оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 28-30-ны өдөр тоглоно.
Жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү нар тоглохоор бэлтгэлдээ оржээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.