НИЙГЭМ
Борооны улмаас хязгаарлаад байсан чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн дөрвөн өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг дээр зам угаагдаж 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.
Иймд зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын гүүрийн шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дууссан тул 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээж байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байна! Шуурхай байна! Энэнээс иоүү яөх вэ! Баяр хүргэе!