УРЛАГ

Э.Амартүвшин Австралид анхлан дууллаа

Дуурийн урлагийн од, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Австрали улсын Мельбурн хотын Урлагийн төвд “Opera Australia” багийн бүрэлдэхүүнд суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүр Риголлетод тоглов.

Энэ нь түүний тус улс дах анхны тоглолт бөгөөд дуурийн урлагийн олон улсын одод тус театрт “Риголетто”-г эргэн авчирлаа хэмээн урлаг судлаач бичжээ. Монголын дуучин гол дүрд, харин Армен улсын, олон улсад нэрд гарч яваа залуу тенор Липарит Аветесян дуурийн Мантуан ноёнтонд дуулжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button