УРЛАГ

Залуухан гавьяат О.Анужин Жульеттагийн дүрийг бүтээнэ

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан уран бүтээлчид өнөөдөр /2019.05.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүжгийн найруулагч Д.Дашлхагва “Хайрыг би эмэгтэй хүн гэж боддог. Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл. Энэ хайрыг бодитоор тайзан дээр биелүүлэх хүн бол МУГЖ О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу гэж бодож байна" гэлээ.

"Ромео Жульетта" балетын уран бүтээлчид:

Хөгжим С.Прокофьев

Цомнол У.Шекспир

Продюсер Э.Бэхтулга

Найруулагч Д.Дашлхагва

Удирдаач Т.Гэрэлцэцэг МУСТА

Туслах найруулагч Х.Гэрэлчимэг МУГЖ

Тулааны найруулагч У.Эрдэнэбаяр

Тайзны конструктор Л.Мягмархүү

Хувцасны оёдолчин Я.Цэцэгдорж

Зөвлөх: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б. Жамъяндагва

Зөвлөх: Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай

Зөвлөх: Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа

Зөвлөх: Монгол улсын гавьяат жүжигчин Т.Туул

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button