УРЛАГ

"Яг түүн шиг" шоуны хоёрдугаар дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

"Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улирлын хоёр дахь дугаар өчигдөр /2019.05.12/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Нацагдорж “Despacito” дуугаар тодорлоо.

Шилдэг оролцогчид орж байгаа дөрөвдүгээр улирлын хувьд өрсөлдөөн тун чиг ширүүн өрнөж байгаа. Тэр ч утгаараа олон сонирхолтой үзүүлбэрүүд тавигдаж байгаа билээ. Өчигдрийн ялагчаас гадна, загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалыг тун чадварлаг дууриаж, “Миний ээж тэмээчин” дууг дуулсан нь үзэгч болон шүүгчдийг уяраав.

Хоёр дахь дугаарт дуучин Г.Сүндэрмаа “K POP”-ын дуучин Hyolyn болж, загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргал болов. Мөн дуучин П.Баярцэнгэл амьд хөгжмийн хамтлаг “System of a Down”, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүүгийн хувьд дуучин “James Blunt”, дуучин Б.Маралжингоо “Cardi B”, дуучин Б.Халиун алдарт дуучин Лэди Гага, дуучин Б.Амархүү алдарт дуучин Elton John-ын дүрд хувирлаа.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button