УЛС ТӨР

Ямба нэмэх гэж “улайрдаг” шигээ хариуцлага ярихад ил гарч сур, Ц.Даваасүрэн сайд аа

Ц.ДАВААСҮРЭН САЙД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХЭЭР ТӨХК-ИУДЫГ ЯАМАНДАА ШИЛЖҮҮЛСЭН ҮҮ ЭСВЭЛ...

Нийслэл хот гэнэт тэр аяараа тоггүй болж /2018.09.15/ Эрчим хүчний салбар гал алдсан өдрийг санаж байна уу. Сандарсан иргэд “Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хаана байна. Хариуцлага хүлээх ёстой” гэж шуугицгаасан.

Харин Ц.Даваасүрэн сайд “Яам хариуцлагаа хүлээе. Гэхдээ эрчим хүчний ТӨХК-иудыг манай харьяанд болго. Намайг хариуцлага хүлээ гэвэл ХҮЛЭЭЖ БОЛНО. Гэхдээ надад хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх эрх мэдэл АЛГА” гэж байв.

Нэг дуулианаас нөгөөд амархан шилждэг, богинохон ой санамжтай бид энэ явдлыг тэгсхийгээд мартжээ. Харин тэр явдлаас хойш Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний чиглэлийн 19 ТӨХК, 5 ТӨҮГ-ыг яамныхаа харьяанд авч чадсан юм.  Өөрөөр хэлбэл, тэр хариуцлагаа ч үүрч, ямбаа ч эдлэх эрхээ авсан гэсэн үг.

Ц.Даваасүрэн сайдын хамгийн эхний хийсэн алхам нь 19 ТӨХК-ийн 9 гишүүнээс бүрддэг ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг бараг тэр чигээр сольж, өөрийн хүмүүсийг оруулах замаар шинэчилсэн явдал. Дараа нь, ТӨХК-иудын Гүйцэтгэх удирдлага, Санхүү эрхэлсэн орлогч, хүний нөөцийн чиглэлд хүмүүсээ томилсон гэгддэг.

Ингэж тэр Эрчим хүчний салбараа гартаа оруулж, хариуцлагаа ч хүлээлгэдэг, хүлээдэг эрх ямбаа хэрэгжүүлэх боломжтой болсон юм.  Хөшигний ард, эрчим хүчний ТӨХК-иудын нэмэх бланс яам руугаа шилжсэнээр огцом буурсан, хэт их хөрөнгө оруулалт хийх нэрээр мөнгө зарлагадсан гэх яриа явж буй.  Үүнийг баримтаар хөөж, тоо сөхөж бичих тул орхиё.

Гол нь тэр өөртөө ирэх хариуцлагаа өндөрсгөх зорилгоор ТӨХК-иудыг яамандаа шилжүүлсэн үү. Өөр ашиг сонирхол агуулав уу гэдгийг ӨНӨӨДРӨӨР ХАРАХ ЁСТОЙ БИЛЭЭ. Учир нь...

ЭХ СУРВАЛЖ: ДЦС-3 ДЭЭР ГАРСАН ОСЛЫГ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ Ц.ДАВААСҮРЭН САЙД ӨГСӨН

Саяхан “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн засварчин 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барсан. Хачирхалтай нь, ЭХ СУРВАЛЖ “Ослын шалтгааныг шалгаж байгаа холбогдох албаны хүмүүсийг чимээгүй байх тушаал дээрээс нь өгсөн” гэх мэдээлэл өгөв. Эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байхад өнөөх хариуцлага хүлээнэ, хүлээлгэнэ гэж том дуугардаг Ц.Даваасүрэн сайд “таг”.

Эрчим хүчний чиглэлийн ТӨХК-иуд яамныхаа харьяанд ирээгүй байхад ТЭЦ-4 дээр хүний амь эрсдэж, Ц.Даваасүрэн сайд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг сөхөж байв. Гэтэл энэ удаа өөрийнх нь баруун суганд байгаа байгууллагад осол гарахад чимээгүй л төрийн ордноор алхаж яваа нь хачирхалтай.

Тэр ерөөс ингээд, өөрт нь халгаатай байж мэдэх асуудал дээр чимээгүй хойшоо суучихдаг зантай гэлтэй. Жишээ нь, угаарын хийн асуудлаар Ц.Даваасүрэн сайд ганц үг ган хийгээгүй. Шахмал түлшийг өөрийн биеэр очин шалгаж, хэвлэлд “Ямар ч асуудалгүй” гэсэн яриаг өгч байв. Гэвч дараалан хүний амь эрсдэж, угаарын хийн дуудлага ихсэх үеэр тэр огт дуугралгүй, НУУГДСАН  билээ.

Чиг үүргээрээ “Тавантолгой түлш” компани Эрчим хүчний яам, БОАЖЯ-д харьяалагдаж буй. Гэвч энэ их асуудлын үеэр өөртөө ямар ч эрсдэл авахгүйгээр, уснаас хуурай гарч чадав. Тэгсэн атлаа “Эрчим хүчний компаниудыг яамных нь харьяанд өгч байж л хариуцлага ярих ёстой” гэж жилийн өмнө ярьж явжээ.  

Эрх ямбаа өсгөх гэж улайрдаг шигээ үүрэг хариуцлага ярихад бас ил гараад ирж сурах хэрэгтэй дээ, Ц.Даваасүрэн сайд.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-10-31 11:48

Ц.Даваасүрэн бол гэмгүй цари�##�сан хумсаа нуусан муурын явд�##�тай шудрага дүр исгэдэг сайн жүжигчин гаршдээ?! Хүүрийг �######�уулах цхг нь болжээ?!

Холбоотой мэдээ

Back to top button