Улс төрийн халуун сэдэв

АНУ-ын айлчлал ОУ-ын харилцааны хувьд: Гал дуудаж, бадар гуйлгүй, улсын эрх ашгийг хийгүй илэрхийллээ

Манай улсын Засгийн газрын тэргүүн, стратегийн чухал салбарын сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр гуравдагч хөрш АНУ-д айлчлал хийж дууслаа.

Үүний өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д, УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилсан. УИХ-аар баталсан гадаад бодлогын үзэл баримтлалд нэн тэргүүнд хоёр хөршийн эрх ашгийг хүндэтгэнэ хэмээн заасан нь санамсаргүй хэрэг биш юм. Нэг ёсондоо олон улсын харилцааны хувьд суурь хөрсөө бэлтгэж байгаад өнөө цагийн томоохон тоглогч, их гүрэн хэвээр буй АНУ-д хөл тавьж, өөрсдийн эрх ашгийг дэмжүүлэхээр ийн хөдөлсөн юм.

АНУ, Монголын харилцаа чамгүй урт түүхтэй. Өнөөдрийн ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн суурь үзэл баримтлал бүхий 30 жилийн замналд АНУ үлгэр дуурайл болсоор ирсэн. Нөгөө талаар ам.долларын ханшаас салшгүй холбоотой, гадаадын хөрөнгө оруулалт, технологийн эрс хурдтай шинэчлэлээс ангид байх бололцоогүй ирээдүйн он жилүүдэд ч АНУ бөгөөд гуравдагч хөршийн тэнцвэртэй бодлого манай улсад нэн чухал юм.

Энэ удаагийн айлчлал ихээхэн өгөөжтэй болсон нь анхаарал татаж байгаа. Тэр дундаа ахуйн шинжтэй ч гэмээр бодит хөрсөнд буусан ажлууд бүтсэн нь сонирхолтой.

Уншигчдад өдгөө хүрээд буйгаар,

АНУ руу шууд нислэг үйлдэхээр тохирсон. Энэ бол том давуу тал. Үүний суурийг бэлтгэхэд агаарын тээврийг либералчлах бодлогогыг сүүлийн нэг жил эрчимтэй хийсэн нь ихээхэн дэм болно. Харин цаашлаад нисэх буудлуудыг илүү нээлттэй, ухаалаг зарчмаар ажилладаг болгох шаардлага тавигдахаар байна.

"Google" компани манай улсад 10 мянган багш, мянган инженер бэлтгэхээр болсон. Боловсрол, технологи, хүний нөөцийн салбарт хийгдэх томоохон хөрөнгө оруулалт.

Соёлын харилцааны хувьд үлэг гүрвэлийн 16 олдворыг манай улсад буцааж өгнө. Энэ дунд Николас Кэйжийн дуудлага худалдаагаар авсан байдаг алдарт Т.Батаарын араг яс багтаж буй. Үлэг гүрвэлийн томоохон олдворуудаа АНУ-д алдлаа гэсэн шүүмжлэл өнөөгөөс 10 жилийн өмнө хэлэлцүүлэг болж байв.

Цаашлаад сансар судлалын салбарт хамтрах ажиллах үйлдэл хийж, зэвсэгт хүчнийхэнтэй ч уулзав. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт АНУ-ын компаниудтай хамтран ажиллах, туршлага судлах чиглэлд үргэлжлүүлэн хамтрах эхний ойлголцлыг хийсэн юм.

Таксины жолооч л "Улаанбаатар хотдоо үерийн далан барьж чадаагүй байж АНУ-д сансар судлал ярьчихсан явж байна" хэмээн шүүмжилж байгаа нийгмийн бухимдал өндөр цаг үед энэ айлчлал явагдлаа. Тэр ч утгаар айлчлалын сайн, мууг эрүүл ухаанаар дэнсэлж харах шаардлага хаана, хаанаа бий болсон. Нөгөө талдаа төрийн ажил алс ирээдүйд уялдаж, тасралтгүй, хөлбөрөлтгүй үргэлжилж байх учиртай.

Олон улсын харилцааны хувьд АНУ-тай их хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээнд шууд гарын үсэг зурах юм уу, батлан хамгаалах салбарт цэрэг зэвсгийн агуулгаар тодорхой асуудлуудад тохирох, эсвэл албан ёсны хэлэлцээрт улсын дотоод хэрэг, тусгаар тогтнол, улс төрийн шинжтэй сэдвүүдэд АНУ-ын тусламж, нөмөр нөөлгийг чухалчлах амлалт авах, өгөх гэх мэт нь гал дуудах эрсдэлтэйг нэмж дурдмаар байна. Учир нь газар зүй хувь тавиланг тодорхойлно гэдэг онолд дулдуйдаж, тэнцвэртэй бодлого явуулах нэн шаардлагатай нөхцөл байдалд бид оршдог.

Тэр ч утгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал олон улсын харилцааны хувьд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж хэлж болно. Албан ёсны яриа хэлэлцээрүүд дунд дурдагдсан үг өгүүлбэрүүд нь хоёр хөрш хийгээд зүүний бусад орнуудын анхаарлыг татах шинж бага агуулсан онцлогтой.

Тэгсэн мөртлөө олон жилийн дараа шууд нислэг үйлдэхээр тохирч, үлэг гүрвэлийн олдворуудаа буцаан авч (соёлын өвийн хувьд энэ нь хүлээн зөвшөөрсөн ба хүндэтгэсэн гүн агуулгатай), боловсон хүчин бэлтгэхэд хамтарч (уул уурхайн салбарт том дүнтэй зээл, хөрөнгө оруулалт үзэглэхээс мөн ондоо), шинжлэх ухаан, техник технологид чиглэсэн эрх ашгаа илэрхийлж, дэмжүүлж чадлаа.

Өөрөөр хэлэх юм бол мессежээ барууны оронд ч сайн өгч чадлаа. Монгол гэхээр л барууны өндөр хөгжилтэй, чинээлэг орнуудаас бадар гуйдаг, шуудхан хэлэхэд зээл тусламж хүсдэг тэр дүр зургаас ангид болсон гэж дүгнэмээр. Ирээдүйн амбицаа товч бөгөөд тодорхой илэрхийлж, ирээдүйд найрсаг хамтын ажиллагааг өргөтгөх хүсэлтэйгээ баталлаа.

Айлчлалын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзах байсан ч цуцлагдсан. Магадгүй энэ нь зөв ч байж болохоор. Жо Байдены бие тааруу, хэлсэн үг нь төрийн тэргүүний хувьд дандаа маргаан, шүүмжлэл, эрсдэл дагуулах болсон. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзсан бол түүнд зүүний ертөнц, хоёр хөршийн агуулгаар элдэв эрсдэлтэй үг унагах магадлал байсан. Харин айлчлалаар уулзсан шинэ цагийн залуу удирдагчид аль аль талдаа манай улсын эрх ашгийг хүндэтгэн үзсэн нь сайшаалтай.

Айлчлалыг бүрэн агуулгаар багтаасан ерөнхий тойм удахгүй уншигчдад хүрнэ. Ташрамд, манай агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам эдгээр өдрүүдэд АНУ-д ажиллаж, мэдээ мэдээллийг хүргэж ажилласан.

АНУ-ААС БЭЛТГЭСЭН КОНТЕНТУУД:

Айлчлалын эхний өдрийн мэдээлэл:

Айлчлал: АНУ руу шууд нислэг үйлдэж, Google компанитай шинэ хамтын ажиллагаа эхлүүлнэ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.


Айлчлалын хоёр дахь өдрийн мэдээлэл:

Манай зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлж, үлэг гүрвэлийн 16 олдворыг буцааж өгөхөөр болов мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Айлчлалын гурав дахь өдрийн мэдээлэл:

Айлчлал: “Youtube”-ээр орлого олдог болж, АНУ-ын уул уурхай, эрчим хүчний компаниуд орж ирнэ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз
8 сар 7, 2023 08:17

Энэ бол манай дипломатуудын ял�##�тын нэг хэсэг, гадаад зөв бодлого үргэлжилж буйг илтгэв. Баяр хүргэе. Одоо хэн нэгнээс юм гуйх биш, хамтран ажилладаг цаг ирж байна. Тэгш эрх, зүтгэл, сэтгэл байхад болно доо гэж...

uls turiiin hojoo yu!!! kkk
uls turiiin hojoo yu!!! kkk
8 сар 7, 2023 22:26
Reply to  Зөөз

Мөнгөгүй өрнийн тулам байж үхсэн элэнцгийнх нь тэгш эрх ярих юм? Гуйлгаа ил зарлахгүй гэж харилцан тохирсон эсвэл ер сайдыг ирсэнээс нилээд хойно хүмүүсийг мартагнуулж байгаад хэзээ хойно АНУ гоё нэртэй олон сангуудийхаа нэрээр баахан тусамж гэх ерөнхий нэрийн доор нижгээд ногоон ирэх байх оо

Зочин
Зочин
8 сар 7, 2023 08:52

Amjilt husii saiddaa,

Зочин
Зочин
8 сар 7, 2023 08:55

ESaiddaa ajliin amjilt huseye

Зочин
Зочин
8 сар 7, 2023 11:44

Оркууд хүссэн газраа дураараа бууж үерийн шуудуй д�##�анг хог новш, баас шээсээрээ дүүргээд үер болоход түүндээ хутг�##�дахгүй байхад л болно. Улсын элитууд Монголын ирээдүйг тодорхойлсон өөрийн ажлаа хийг. Оркууд нь өөрсдийнхөө ажлыг хий. 3 саяюулаа том том улс төр, гадаад харилцаа, шинжлэх ухаан, сансар судл�##� зөв буруу эсэхийг мэдэмхийрч том баасан мэдрэл муутай сэтгэцийн гажигтай орон.

Зочин
Зочин
8 сар 7, 2023 11:46

Сайн ажиллаж байна, амжилт.

Зочин
Зочин
8 сар 7, 2023 12:56

Танай сайт хахууль аваад хамт явсан байна лээ, Амаа олохгүй магтах нь зөв

Зочин
Зочин
8 сар 7, 2023 13:01

Сайтууд хахууль авахаа болимоор юм

Зочин
Зочин
8 сар 7, 2023 20:41

Батбаяр аа ! Чи хэдийн авилга аваад ингэж пялдагадав? Данхны ёроол долоох гоё байна уу? Чамайг овоо юм уу гэсэн овоолсон баас байж

Зочин
Зочин
8 сар 7, 2023 22:27

Ха ха суганы үс гэж

Zochin
Zochin
8 сар 8, 2023 09:04

Buur neg guilagchin.Gadaad yavahaaraa l guilga guina.Ug ni guilga guihaar uls uu?

Холбоотой мэдээ

Back to top button