Айлчлал: “Youtube”-ээр орлого олдог болж, АНУ-ын уул уурхай, эрчим хүчний компаниуд орж ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр,
- Мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компани
- АНУ, ТНБД Энтоны Блинкентэй уулзав
- АНУ-ын Худалдааны яамны сайдтай уулзав
- Сансар судлалын төв NASA зэрэг газруудад ажиллаж, албан ёсны уулзалтуудад оролцлоо.
Уг айлчлалыг Eguur.mn мэдээллийн агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам АНУ-ын Вашингтон хотоос сурвалжлан ажиллаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
Нэг. “Google” компани манайд 10,000 багш, 1000 инженер бэлтгэж өгөхөөр боллоо

Мэдээллийн товч агуулга:
- “Google” компани манай улсад 10,000 багш, 1000 инженер бэлтгэж өгөхөөр боллоо
- Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэнэ. “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 04-нд дэлхийн мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо.
Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов. Мөн “”Google компани бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдээ Монгол Улсад нэвтрүүлэх гараагаа боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр эхлүүлж, Засгийн газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлэв.
“Google” компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан (АНУ, Канад) Дэд ерөнхийлөгч Марк Исаковиц Монгол Улс нь НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн жагсаалтад хэдхэн жилийн дотор гайхалтай үсрэлт үзүүлсэн нь нийгэм, эдийн засгаа сайжруулахын тулд дижитал технологийг нэвтрүүлсэн улс болох хүсэл эрмэлзлийг харуулж байгааг онцлов.
Уулзалтын үр дүнд мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Google” компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрийг Монголд оруулж ирэхээр боллоо. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллах хамтарсан мэдэгдлийг талууд гаргалаа.
Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
“Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газар, “Google” компанийн хамтын ажиллагаа нь инновацын шинэ давалгааг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд түлхэц өгч, бүс нутгийн технологийн орон зайд тэргүүлэгч болгоход томоохон хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Хоёр. АНУ-ын ТНБД Энтоны Блинкен Ерөнхий сайдад бараалхав

Мэдээллийн товч агуулга:
- Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэхээр
- Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.
- Стратегийн гуравдагч хөршийн Замын зураглал байгуулж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэв.
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, чухал эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурьдаад тодорхой саналуудыг тавилаа.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэрбээр тэмдэглэлээ.
Түүнчлэн айлчлалын хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалыг байгуулсан нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Агаарын тээврийн тухай хэлэлцээр нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг харилцан нотлов.
Гурав. АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг Монголд оруулж ажиллуулна

Мэдээллийн товч агуулга:
- АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг Монголд оруулж ажиллуулна
- АНУ-ын компаниудыг Монголын уул уурхайн салбарт очиж ажиллавал урамшуулна
Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны яамны сайд болон бусад төлөөлөгчидтэй уулзав.
АНУ-ын Худалдааны яамны Монголын асуудлыг хариуцсан захирал Зэн Гонг Кросс "Хоёр орон хэрхэн яаж гадаад худалдаагаа өргөжүүлэх талаар ярилцсан. Тухайлбал уул уурхайн чиглэлийг нэрлэж болно. АНУ Монгол Улстай уул уурхайн салбарын хүрээнд хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.
АНУ-ын компаниудыг Монголын уул уурхайн салбарт очиж ажиллавал урамшуулна. Тэд Монголд очиж ажиллах сонирхолтой. Гэхдээ Монголын бизнесийн орчин таатай биш байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа ил тод байдал, тогтвортой хууль эрх зүйн орчин дутмаг. Тиймээс АНУ-ын компаниудыг Монголд оруулахад эдгээр асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрвээ шийдэж чадвал хоёр орны эдийн засгийн харилцаа сэргэнэ" хэмээв.
Түүнчлэн "Хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хоёр улс хамтран ажиллах боломжтой. Монгол Улс малын махаа гадаадад экспортлох сонирхолтой гэж ойлгож байна. Гэхдээ олон улсын стандартад хүрэхэд төвөгтэй байгаа. Тиймээс АНУ-ын талаас энэхүү стандартад хүрэхэд, ялангуяа мал эмнэлгийн талаас харилцан туршлага солилцоход бэлэн байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтарч ажиллах талаар ярилцаж болно" гэдгийг хэллээ.
Харин эрчим хүчний салбарын тухайд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэргээгдэх эрчим хүчний талаар ярьсан. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн сайн технологитой компаниуд бий. Энэхүү технологийг Монголд оруулах тал дээр АНУ-ын Худалдааны яамнаас тусламж үзүүлнэ. Энэ чиглэлийн үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сард зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний компаниудыг Монголд оруулж ажиллуулна" гэв.
Дөрөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын сансар судлалын төв NASA-д ажиллав

Мэдээллийн товч агуулга:
- АНУ-Монголын сансрын болон технологийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
Мэдээллийн дэлгэрэнгүй:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочилсон юм.
Учир нь АНУ, Монгол Улс хоёр талт сансрын яриа хэлэлцээг хөгжүүлэх замаар АНУ-Монголын сансрын болон технологийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа юм. Хоёр улс сансрын нөхцөл байдлын талаарх хамтын ажиллагааг ахиулах, энх тайванч, аюулгүй, тогтвортой сансрын орчныг хангах чиглэлээр ажиллаж эхлээд байгаа юм.
Айлчлалын эхний өдрийн мэдээлэл:

Айлчлал: АНУ руу шууд нислэг үйлдэж, Google компанитай шинэ хамтын ажиллагаа эхлүүлнэ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Айлчлалын хоёр дахь өдрийн мэдээлэл:

Манай зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлж, үлэг гүрвэлийн 16 олдворыг буцааж өгөхөөр болов мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хахууль нэхээд хөөгөөд гаргана удахгүй
Ene muuhai arag yasaar yah yum be? hotinhoo zam talbaig tohijuulya
Аливаа зүйлийн сайн т�##�ыг олж хараад багахан муулдаг байгаасай манайхан. Сайхан л мэдээ бна
Itgel aldarsan mongolchuud bid ajil bolohoir ni l aan bielejdeee gej hariudaaa
Зөв зөв.
Сайддааа амжилт хүсье
Olz omog arwin ireh ni dee
Амжилт
Ynend gyitsegdenee gej ene dee. Chukham zygeer uursduu geed l khuuj gargasan n' khen bilee dee. Kkk. Odoo tgd avilga nekheed, ZG, Sangiin yamand irj irsen tusliin mungyydiig n' uur tiish n' avaad yuch bolokhgyi dee.
Хоосон данхаа гай бололгүй хурдан �######�
мань Данхан толгойт Америкид очиж царай �##�дан гуйж гувшиж хадаг яндар болж байж тусл�##�цаа авах чамаан болж харин оронд нь Монголчууд хамаг баялгаа Америкид найр тавин өгөх нь тэр дээр нь ОУВС буюу Америкийн хэдэн банкир долларын эзэдэд Монгол улс 36,9 тэрбум ам долларын өртэй байгаа айчилж очоод нөгөө өрөн дээрээ нэмээд өр тавиад туучихлаа за тэгээд Монголчууд нэгт өрөө төлж чадахгүйдээ тулв�##� Монгол улсын нутаг дэвсгэрээ �##�дах нь дээ
ER N BOL ERUNHII SAID AA DEMJIJ L AJILLAH N ZUVSHDEE....ALI CH TCAG UED....TUUH HARIN TUUNII ZUV BURUUG DENSLEH BIZDEE...SAIHANBILEG SHIG N EH ORNOOSOO ZUGTAAGAAD ....NOVSH YMUUDAA....
Aфрик орнууд Америкаас зугтаж байхад манай тэнэг очиж баялаг зарж байх гэж олон жил колони болж байсан баялаг хара�##� болсон орнууд зугтаж байна даа
Ашигт м�##�тм�##� дээр их анхаарч байгаа болтой...??
АНУ-ын Компани оруулж ирээд хамаг баялгаа зүгээр өгөөд явуулах уу? Бороо ГОУЛД манай 60 тонн �##�тыг үнэгүй аваад гарсан.Түүний 12 тонныг нь хулгайч Сү.Батболд гэгч луйвардаж авсан байдгийг мартаж болохгүй ээ.
Сайхан байна даяар монголын ариун голомт , тусгаар тогтносон бүрэн эрхт Монгоаа л улсын з�##�уу ерөнхий сайд , эгэл жирийн хөдөөний айлын хүү Оюун эрдэнэ маань дэлхийн их гүрэн Америкт очиж олон чух�##� гэрээ хийж улс орныхоо хөгжилд үлэмж хувь нэмэр оруулах ажлын эхлэлийг тавьлаа Өгөр коммунист Раашийн хорлон сүйтгэх ажиллагааг мөн коммунист Жасрай агсан дэмжиж Оросоос 100 хувь с�##�гаж бие дааж төмөр замын бодлогоо явуулах бололцоог үүрд үгүй хийсэн Тэгээгүй бол одоо хурдны төмөр замын асуудлыг Америктай ярьж байх байлаа Одоо Орос төмөр замын хажуугаар шинээр зам тавиад хойнос урагш баруунааас зүуун гм 4 зүг 8 зовхист хөгжүүлж болдоггүй юм уу Дэлхийн стандарт танк ачдаг гэж айлгадаг царигтай . Оросын элчин сайд зүрх , дар�##�т гайгүй хүн байгаа Атаархаж хорсохдоо үхэж золигтох вий дээ
Канад, Франц, Австр�##�, дандаа гадныхан манай газар нутгийг сүйтгэж байна даа. Монгол з�##�уус минь хар данс хөтлөөрэй ямар улс яаж сүйтгэсэн тухай арай л аймаар юмаа. Оюу толгойн учрыг олж байж цаашаа явмаар байна шүү дээ.